Болсон явдал
Эхнэр минь орцонд манай ажлын залуутай хийж байхад би гадаа хүлээж байв....
Хөвсгөл
2026.03.17, 14:53
1016 views
Намайг Мөнх-Эрдэнэ гэдэг. Эхнэрийг минь Дулам гэх бөгөөд бид ханилаад аль хэдийн арван таван жилийг ардаа үджээ. Хоёулаа дөч хүрч яваа, амьдралын амт, шорвог бүхнийг гадарлах хүмүүс. Манай гэр бүлийн харилцаа бусдын нүдээр бол тогтсон, элэг бүтэн айл. Гэхдээ хаалганы цаана, бидний унтлагын өрөөнд арай өөр дүр зураг бий.
Дулам уг нь их ажилсаг, гэрийн сайн эзэгтэй. Гэхдээ түүний нэг зан нь олны дунд орохоороо хэтэрхий "хөнгөн" болчихдогт байв. Ялангуяа өөрөөсөө дүү, зүс царай гайгүй залуу харвал дуу нь чангарч, нүд нь сэргээд, хацарт нь цус туяаран хөөрчихдөг. Би залуудаа үүнээс нь болж их зовж, хартай хүний авир гарган хэрүүл хийдэг байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэр бүхэн зөөлөрсөн. Бид хүүхдүүдээ бодоод, бас бие биедээ дассан болохоор энэ "сул талыг" нь нэг ёсны тоглоом, ороо хөнжлийн асуудлаа сэргээх нээлттэй хэлбэр болгож хувиргасан юм. Түүнийг хэн нэгэнтэй сээтэгнэхийг хараад би уурлахаас илүү өөрийгөө цэнэглэж, тэр эрчээрээ гэртээ ирээд харилцаагаа халуухан болгодог байв. Энэ нь бидний дунд тогтсон, хэн хэндээ зөвшөөрөгдсөн нууц дүрэм шиг болчихсон байлаа.
Гэвч өнгөрсөн намар болсон тэр явдал бидний энэ "дүрмийг" хэтрүүлчихсэн юм.
Манай байгууллагын нэгэн тэмдэглэлт баяр болж, бид найрлалаа. Дулам манай ажлынхныг бараг бүгдийг нь мэднэ, надтай хамт арга хэмжээнд явсаар байгаад дотносчихсон. Тэр орой манай ажлын залуу болох Тулгаа эхнэрээ дагуулаад ирэв. Тулгаа надаас арав гаруй дүү, бие бялдар хөгжсөн, цовоо сэргэлэн залуу. Apxu урсдагаараа урсаж, хүмүүс ч халж эхлэв. Зарим нь бүр тасраад уначихсан. Тулгаагийн эхнэр ч тэсэлгүй ширээ налаад унтчихаж.
Шөнө дунд болж, бид тарцгаахаар шийдлээ. Манай нэг ажилтан том жийптэй байсан тул бид бөөнөөрөө нэг машинд чихэж суугаад явахаар болов. Би хамгийн сүүлд суусан болохоор нэг таньдаг эгчийн өвөр дээр сууж таарав. Харин Дулам Тулгаагийн өвөр дээр, машины хамгийн арын эгнээний цонх талд суулаа. Тухайн үед би согтуу ч байсан уу, эсвэл эхнэртээ итгэдэг зангаараа юу, нэг их юм бодсонгүй. Урагшаа хараад л замдаа хөгжилдөөд явж байлаа.
Гэтэл хотын гэрэл дор эргэж хартал нөгөө хоёр чинь өвөр дээрээ курткаа нөмөрчихөж. Хоёулаа нүдээ аниад, яг л унтаж байгаа мэт дүртэй. Гэхдээ машин донсолгоо багатай замаар явж байхад Дуламын бие үе үе чичрэх шиг болж, толгой нь Тулгаагийн мөр рүү улам шигдэнэ. Анхааралтай чагнавал эхнэр маань амьсгаагаа даран, маш аяархан "оон... онн..." гэж дуу алдах нь сонсогдлоо. Сүүдэрт тэдний гар курткан дор хөдөлж байгаа нь надад мэдэгдэж байв. Миний дотор нэг л хачин болж, хардалт гэхээсээ илүү цочролд орсон юм. Машин дүүрэн хүнтэй байхад, нөхөр нь урд нь сууж байхад ийм зориг гаргана гэж үү?
Манай нэг тасарчихсан хүүхнийг орцных нь үүдэнд буулгах болов. Тэр эмэгтэй нэлээд тасарчихсан байсан тул Тулгаа "Би оруулаад өгчихөөд ирье" гэж дуугарлаа. Гэтэл манай Дулам гэнэт босч ирээд "Би хамт оруулалцаад өгье, хоёулаа биш бол дийлэхгүй байх" гээд тэр хоёр буугаад явчихав. Би машинд үлдлээ. Согтуу хүмүүсийн яриа, хөгжим дунд би ганцаараа сэрүүн, ганцаараа айдастай үлдсэн мэт.
Нэлээд хугацаа өнгөрөв. Арван минут, магадгүй хорин минут ч болсон байх. Эцэст нь тэр хоёр орцноос гарч ирлээ. Дуламын үс нь бага зэрэг арзайж, хацар нь тас улайсан, нүд нь нэг л биш. Тулгаа ч гэсэн амьсгаа өндөртэй, яарсан шинжтэй орж ирж суув. Би тэсэлгүй "Та хоёр юу хийгээд ийм удав аа?" гэж асуулаа. Дулам харин огт сандралгүй "Өө, лифт нь ажиллахгүй байна лээ. Дээшээ таван давхар руу алхаж гаргаж өгөөд, амьсгаадаад үхэх гэж байна" гээд инээв. Тэр үед би "За за" гэж бодоод өөрийгөө тайвшруулахыг хичээлээ. Гэхдээ дотор нэг юм "Энэ худлаа" гэж хашхираад л байв.
ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР ДООР БАЙГАА ШҮҮ, ЗААВРАА ҮЗЧИХЭЭД АВААД УНШААРАЙ
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар