Болсон явдал
НӨХӨР МИНЬ сайн НАЙЗТАЙ МИНЬ явдаг байсныг МЭДСЭН ТЭР ӨДӨР
Anuk
2026.04.04, 19:29
912 views
Намайг Тодгэрэл гэдэг. Энэ бол миний амьдралыг орвонгоор нь эргүүлж, итгэл найдварын минь сүүлчийн хэлхээг тасдсан тэр нэгэн хүйтэн бороотой үдшийн түүх.
Зургаан жилийн хамтын амьдрал, нэг гэрт төлөвлөсөн мянган мөрөөдөл минь ганцхан мессежний цаана нурж унана гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Тэр өдөр би Галбадрахтай муудсан ч үгүй, тэр ч надад сэжиг төрүүлэхээр сонин аашилсангүй. Харин ч эсрэгээрээ, ажлаасаа ирэхдээ миний дуртай гүзээлзгэний бялууг барьчихсан, “Миний хайр өнөөдөр ядарсан уу?” гээд духан дээр минь үнссэн юм. Тэр үнсэлтийн цаана ямар аймшигтай хуурамч баг нуугдаж байсныг би мэдээгүй.
Оройн найман цаг өнгөрч байлаа. Би гал тогооны өрөөнд аяга тавгаа угааж дуусчихаад, маргааш өглөөний ажилдаа сэрүүлэг тавих гээд утсаа хайв. Цүнхэнд алга, илүү өрөөнд алга. Тэгтэл зочны өрөөний буйдан дээр Галбадрахын утас гэрэлтэж харагдав. Миний утас унтарчихсан байж магадгүй гэж бодоод өөрийнх рүүгээ залгах санаатай түүний утсыг авлаа.
Яг тэр мөчид дэлгэцэн дээр нь "Хайрт минь" гэсэн нэр гарч ирэв.
Миний зүрх түг хийгээд явчихлаа. Тэр намайг утсан дээрээ зүгээр л "Тодко" гэж хадгалдаг. Тэгвэл энэ "Хайрт минь" гэгч хэн бэ? Сониуч зан гэхээсээ илүү дотор минь нэг л зүйл буруу байгааг мэдрүүлж, гар минь өөрийн мэдэлгүй чичрэв. Тэр угаалгын өрөөнд шүршүүрт орж байсан тул усны чимээ тасралтгүй сонсогдоно.
Би нууц кодыг нь мэднэ. Бид нэг нэгнээсээ нууцлах зүйлгүй гэж тохиролцсон учраас тэр. Кодыг нь хийж нээхэд
ҮРГЭЛЖЛЭЛ ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар