Насанд хүрэгчдэд
ААВЫГ МИНЬ НУХЧИХСАН ХҮНИЙГ 5 ЖИЛ ӨВӨРТӨӨ БАЙЛГАЖЭЭ...
Хөвсгөл
2026.07.03, 23:01
328 views
Зарим нууцыг хүн сэтгэлдээ насан туршдаа булшилж чаддаг. Харин зарим нууц хэдий чинээ удаан дарагдана, төдий чинээ хүнд болж, эцэстээ хүний сэтгэлийг дотроос нь идэж, тарчлаан зовоодог. Хос-Эрдэнэ таван жилийн турш ийм нууцтай хамт амьдарчээ. Тэр нууц нь хайрт бүсгүй Нямгэрэлийнх нь амьдралыг нэгхэн мөчид орвонгоор нь эргүүлж чадах аймшигтай үнэн байв. Тэрээр Нямгэрэлийг анх харсан өдрөөсөө хайрласан. Хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн түүнд аз жаргал бэлэглэдэг байлаа. Гэвч аз жаргалынх нь хөшигний ард хэнд ч хэлж зүрхлэхгүй нэгэн үнэн нуугдаж байсан юм. Үнэнийг хэлэхгүй байх тусам тэр нууц улам томсдог байв. Шөнө бүр нойрыг нь хулжааж, өдөр бүр сэтгэлийг нь зулгаасаар... Эцэст нь тэр өдөр ирэв. Хос-Эрдэнэ бүхнийг хэлэхээр шийдсэн байлаа.
Нямгэрэл хорсож, бачимдсан сэтгэлээ барьж ядан өрөөгөөр нааш цааш холхино. Түүний алхам бүр уур, гомдол, цөхрөлөөр дүүрэн мэт. Харин Хос-Эрдэнэ түүний эсрэг талд суугаад, бүсгүйгээс нүдээ салгалгүй ширтэнэ. Нямгэрэлийн дотор яг юу болж байгааг таах аргагүй.
Үнэнийг хэлэхэд, хайртай залуу нь саяхан л:
— “Таван жилийн өмнө аавын чинь аминд хүрсэн хүн чинь би байна” гэж хэлчихсэн билээ. Ийм үгийг сонссон хүний сэтгэл ямар байх нь ойлгомжтой. Нямгэрэл яахаа мэдэхгүй, дэмий л газарт шигдэх шахсан мэт алхаж, заримдаа дуугаа хураан зогсоод, заримдаа хараал урсган шүд зууна. Уучлал гуйж сөхөрч суухын оронд бодолд автан чимээгүй суух Хос-Эрдэнэ цонхны цаанаас бүхнийг ажиглаж байсан Төмөрийн хүртэл тэвчээрийг барж байлаа. Төмөр найзынхаа юу бодож байгааг мэдэх мэт боловч тайван байж чадахааргүй байдалд оржээ.
Нямгэрэл нэлээд удаан шал ширтэн алхсанаа гэнэт зогсов.
— Чи чухам юу болсныг яриач! Түүний хоолойд захирах өнгө тодхон сонсогдов. Бүсгүй эргэн харахад Хос-Эрдэнэ хөшөө мэт гөлийчихсөн, "юу ч сонсоогүй" мэт сууж байлаа.
— Чи сонсож байна уу? Юу болсныг яриач! гэж арай чанга дуугаар давтан хэлэхэд залуу цочин, нойрноос сэрсэн хүн шиг өндийв.
— Юу? Юуны тухай ярих гэж? Нямгэрэлийн уур бүр ч дүрэлзэв.
— Юуны тухай гэж үү? Чи миний аавыг яаж алснаа ярихгүй юм уу? гэж бараг хашгиран хэллээ.
Хос-Эрдэнэ хөлөө буулгаж, биеэ урагш бөхийлгөн, гараа салгалуулан сууна.
— Юу л даа… гэж арайхийн дуугарлаа.
Нямгэрэл ширээн дээр байсан дарсны хундагыг авч хэд балгаснаа цонхны дэргэд очин зогсов. Өрөөнд нам гүм. Хананы дагуу хоёр диван, голд нь ганцхан ширээ байх бөгөөд амар амгаланг илтгэх мэт. Гэвч тэр мөчид өрөөнд үл үзэгдэх олон хүн суучихаад Хос-Эрдэнийг буруутган ширтэж байгаа мэт санагдана. Хэсэг хугацаанд чимээгүй суусны эцэст Хос-Эрдэнэ өнгөрсөн бүхнээ ярьж эхлэв.
Тэр өдөр Хос-Эрдэнэ хичээлээсээ ирэхэд аав Магнай нь зуухныхаа аман дээр бодолд автсан янзтай сууна. Хүү цүнхээ ор руугаа шидээд:
— Аав аа, та яагаад ажилдаа явсангүй вэ? Бие тань зүгээр үү? гэж асуув. Магнай хүүгээ харан сулхан инээмсэглэв.
— Аав нь ажлаасаа гарчихлаа. Май, үүнийг аваарай гэж хэлээд халааснаасаа хэдэн төгрөг гарган өгөв. Тэр инээмсэглэхийг хичээж байсан ч нүдэнд нь нуугдсан гуниг тодхон харагдана.
— Юу гэсэн үг вэ? Та яагаад ажлаасаа гарч байгаа юм бэ? Бид яаж амьдрах юм? гэж Хос-Эрдэнэ бухимдан асуув. Өвгөн хүүгийнхээ толгойг татаж үнэрлээд:
— Манай даргын нэг найз нь хөдөөний хүн юм байна. Ажил олдохгүй байгаа гэсэн. Миний хийдэг ажлыг тэр хийчихнэ гэсэн. Аав нь өөр ажил олоод хийнэ ээ. Миний хүү битгий санаа зов гэж тайвшрууллаа. Гэвч тэр өдрөөс хойш Магнай өглөө бүр ажил хайхаар гарч, орой бүр уруу царайлан гэртээ ирдэг болов. Ингэсээр хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Нэгэн орой Магнай нүүр ам нь цус нөж болсон байдалтай гэртээ орж ирэв.
Хос-Эрдэнэ цочин сандарч, аавыгаа түшин орон дээр хэвтүүллээ. Архины үнэр ханхалж байв. Тэрээр аавынхаа нүүрэн дэх цусыг арчих зуур хоолойд нь нулимс зангирна. Удалгүй хоёр дүү нь сэрж, юу болсон талаар асууж эхлэхэд Хос-Эрдэнэ нулимсаа барьж чадсангүй. Дээлээ шүүрч өмсөөд гэрээс гарч одов. Тэр шөнө хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй алхсаар нэг мэдэхэд аавынхаа хуучин ажлын газрын үүдэнд ирчихсэн байлаа. Тэр шөнө Хос-Эрдэнэ хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй алхсаар байлаа. Хүйтэн салхи нүүрийг нь ороолгох ч тэр анзаарах сөхөөгүй. Сэтгэл дотор нь зөвхөн аавынхаа цус болсон төрх эргэлдэнэ.
Хэсэг хугацааны дараа өөрийгөө аавынхаа хуучин ажлын газрын үүдэнд ирчихсэн байгааг анзаарав. Тэр хэсэг зогсож бодлоо.
Буцах уу?
Эсвэл орж уулзах уу? Гэвч дараагийн мөчид хөл нь өөрийн эрхгүй урагш алхаж байлаа. Үүдний жижүүр эзгүй байсан тул түүнийг хэн ч хориглосонгүй. Хос-Эрдэнэ шууд л захирал Базарын өрөөний зүг алхав. Хаалга нь түгжээгүй байлаа. Тэр хаалгыг дуугүйхэн онгойлгоход дотор нь захирал Базар компьютерынхээ ард сууж, нэгэн баримтыг анхааралтай ширтэж байв. Гэнэтийн зочинд захирал цочин толгойгоо өндийлгөв. Хос-Эрдэнэ Базарын дургүйцсэн харцыг үл тоон, ширээ рүү нь дөхөж очлоо.
— Таны наймдугаар сарын цалин 50 мянган төгрөгөөр илүү орсон байна гэж хүүгийнх нь бичгийг тавьсан юм. Аавынх нь цалинг хасаад таны найз хөдөөний хүндээ өгчихсөн юм уу? гэж асуулаа. Базар эхэндээ гайхсан ч удалгүй хүйтэн инээмсэглэл тодруулаад:
— Хүү минь, чи ямар эрх мэдэлтэй болоод надаас ингэж асууж байгаа юм бэ? Өрөөнөөс гар! гэж тушаав. Хос-Эрдэнийн гарт байсан хутга гялсхийн, Базарын нүүрэн дээр тулав. Базар цөхрөнгөө барсан мэт:
— Би танай аавыг халаагүй. Хөдөөний найздаа туслах гэж хэлээд л... гэж хэлэв. Гэвч Хос-Эрдэнийн нүдэнд түүний хэлсэн үгс ямар ч үнэ цэнэгүй болохыг хараад, үргэлжлүүлэн ярилаа.
— Би хэд хоногийн өмнө чиний аавтай таарсан юм.....
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар