Болсон явдал
БӨМБӨГӨР ДЭЭР ӨВГӨНТИЙН АРХИЧИД ДУНДААС ХУУЧИН НӨХРӨӨ ХАЙЖ ОЧООД
Хөвсгөл
2026.08.04, 19:18
1075 views
Бөмбөгөр худалдааны төвийн гадаах автобусны буудлын эргэн тойронд ажил үйлс нь уруудаж, амьдралын амтыг архинд уусгасан хэдэн нөхөд бөөгнөрөн зогсоно. Тэдний дундаас би хуучин нөхөр Болдоогоо хайж явсан юм. Уг нь хэзээний архи уудаггүй, ажилсаг, миний хайртай залуу байсансан. Харин одоо бол... зүрх шимширч явсаар нэг л өдөр түүнийг харахад хамаг бие нь бохир заваан, эхнэр хүүхдээ мартаж орхигдсон байдалтай харагдсан. Гэхдээ л би түүнийг орхихыг хүсээгүй юм.
Тэр орой би Болдоог гэртээ авчран халуун шөл, банштай хоол хийж өглөө. Тэр өлсгөлөн байсан бололтой, шуналтайгаар идэж байхыг хараад миний сэтгэл зөөлөрч, нэг талаар өрөвдөх сэтгэл төрлөө. Хоолны дараа би дэрний уутнаас нандигнан эвхсэн аавын минь хуучин хувцсыг гарган өгөөд,
"Аавын маань хувцсыг өмсчих. Одоохон халуун усанд орж, хувцас хунараа сольж, хүн төрхөндөө ороод ир. Чи минь яаж яваад өрөөсөн гараа алдчихав даа? Одоо наад хар усаа боль. Ээж чинь сайн биз дээ?" гэж асуухад Болдоо хэнгэнэтэл санаа алдаж,
"Үйлдвэрийн осолд ороод бараг жилийн өмнө л эмнэлгээс гараад эргэж хариагүй. Муу ээж минь яаж шуухан байгааг бүү мэд ээ" гээд дахин санаа алдлаа.
Би түүн рүү харж, сэтгэл дотроо их л харамсаж байв. Гэхдээ одоохондоо түүнийг аврах ёстой гэж бодоод, "За, чи юу ч бодолгүй халуун усанд ороод биеэ цэвэрлээд ир. Би энэ хооронд чиний хувцсыг бэлдчихье" гээд түүнийг угаалгын өрөө рүү явууллаа. Болдоо халуун усанд орж байх хойгуур би ойролцоох худалдааны төвөөс түүнд цоо шинэ гутал, хувцас авчирсан юм.
Маргааш өглөө нь би ажилдаа явахын өмнө Болдоод хандаж, "Санаа зовох юмгүй өөрийнхөө гэрт байгаа юм шиг л тааваараа байгаарай. Манай ажил удахгүй сар амрана. Тэр үеэр хоёулаа нутаг явъя. Чи минь ээжтэйгээ уулзаж сэтгэлийг нь амраа. Би ч гэсэн ээж аавынхаа газар дээр очоод, нутагтаа хэд хоног сайхан амарч байгаад ирцгээе, за юу? Би ажилдаа явлаа" гээд гарчээ.
Гадагшаа гаралгүй хэд хоног тааваараа байж, хүү Мөнхжаргалыг эрхлүүлэн гэртээ суусан Болдоогийн царай өнгө ороод, урьдын сайхан төрх нь бүрэлзэн харагдаж эхэлсэн байлаа. Арваад хоногийн дараа Ундармаа инээд алдан орж ирээд, "Маргаашнаас манай ажил амрахаар болсон! Амрангуутаа нутаг явцгаана аа!" гэж хэлэхэд Болдоо баярласан шинжгүй, баргар царайлан, нэг л юм бодон гиюүрэн суулаа.
Гэхдээ би түүнийг нутаг руугаа явахдаа баярлаад тэгж байгаа байх гэж бодсон. Ингээд маргааш өглөө нь аажуухан сэрсэн Ундармааг босоход Болдоо харагдсангүй.
"Нутаг явна гэхээр явахаасаа өмнө найз нөхөдтэйгөө уулзаад ирэх биз дээ. Зах гарч явах бэлтгэлээ базаая" хэмээн бодоод гарч юм хум бэлдэж яваад ирэхэд Болдоо ирээгүй л байлаа. Маргааш өглөө нь эртлэн гарч, Нарантуул захаар өдөржин эргэлдэж Болдоог хайсан боловч тааралдсангүй. Нөгөөдөр нь мөн адил өдөржин хайсан боловч олсонгүй. Арваад хоног Болдоог хайж, аргаа барахад минь Ундармаагийн сэтгэл зүрхэнд нэгэн аймшигтай бодол сүүмэлзэн орж ирлээ.
"Тэр чинь эхнэртээ гологдсон хүн дээ... Үр хүүхэдтэй нь ч уулзахаасаа эмээсэн байх... Хүн ганц удаа аврахад л хүнийг доошоо татсан бузар юмтай хамт доош орох нь ээ" хэмээн өөртөө шивнэв. Ийм аймшигтай бодол өөрийн эрхгүй тархинд буусан ч тэр үүгээр зогсоогүй. Тэгээд тэр амиа хорлосон байх вий гэсэн айдас төрж, сэтгэл нь орвонгоороо эргэв. "Үгүй ээ, үгүй. Би түүнийг аварна, аврах ёстой. Тэр бол миний үр хүүхдийн аав, хайртай хүн шүү дээ." гэж бодлоо.
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар