Насанд хүрэгчдэд
Чи намайг, татаж чангаасан эр болгоны хүслийг гүйцээдэг эмэгтэй гэж бодоо юу?
Anuk
2026.04.07, 12:23
5853 views
Намайг Хангал гэдэг. Археологич мэргэжилтэй, их сургуульд багшилдаг. Хөдөө хээр, эртний булш бунхан малтаж, шороо тоостой хутгалдаж явах нь миний амьдралын салшгүй нэг хэсэг. Гэхдээ тэр жилийн зуны эхэн сарын тэр нэгэн орой тохиолдсон явдал одоо ч миний сэтгэлд шороонд дарагдаагүй хэвээр үлдсэн юм.
Би таван оюутны хамт ээлжит дадлагаараа зүүн аймгийн нутагт ирээд байлаа. Нар ташиж, уулын сүүдэр тал руу түрж байх үед бид тэртээх толгойн энгэрт харагдах ганц цагаан гэрийг чиглэсэн юм. Тэр бол миний эртний танил Эрдэвийнх. Хэдэн жилийн өмнө хайгуул хийж явахдаа тэднийд саатаж, Эрдэвийн найрсаг зан, эхнэр Жаламынх нь гарын цайнд орж байсан билээ.
Машины дуунаар гэрээс Жалам гарч ирэв. Цэгцхэн нуруутай, хөдөөний эмэгтэй гэхэд гоолиг биетэй тэрээр нүднийхээ шилээр нарыг халхлан биднийг угтлаа.
- Өө, Хангал багш уу? Ямар сонин хүн бэ? Та нар минь яг цагаа олж ирлээ гэсээр инээмсэглэн угтлаа.
Эрдэв алга байв. Гүүний татах дөхсөн тул адууныхаа эрэлд явсан гэнэ. Гэрт Жалам хоёр хүүхдийнхээ хамт байлаа. Оюутнууд маань гадаа майхнаа барьж, оройн хоолоо төхөөрөхөөр завгүй гүйлдэнэ. Харин би Жаламын урилгаар гэрт нь орж, хууч хөөрөн суув.
Жалам бол их сонин эмэгтэй. Түүний яриа хөөрөө нь нэг л тийм амьд, илэн далангүй. Хотын бидэнд дутагдаад байдаг тэр нэгэн халуун дулаан, татах увдис түүнээс салхи шиг мэдрэгдэнэ. Тэрээр надад шинэхэн өрөм, талх дөхүүлж, араас нь хөөрүүлсэн сүүтэй цай аягалав. Бид хоёр өнгөрсөн зун, мал ахуй, ер нь л амьдралын тухай ярьж суусаар нэг л мэдэхэд орой болжээ.
Би гадаа оюутнууд дээрээ очиж болох байсан ч нэг л мэдэхэд Жаламын гэрт үлдэхээр шийдсэн байлаа. Гэрт нэг л тухтай, гэр бүлийн дулаан уур амьсгал намайг ховсдох шиг л болно. Би чемоданаасаа нэг шил сайн чанарын виски гаргаж ирж, Жаламд хундагалав. Тэрээр "Би ч уудаггүй дээ" гэж цааргалсан ч удалгүй надтай нэг, хоёр хундага татчихлаа.
Шөнө дунд болжээ. Хүүхдүүд нь хэдийнэ унтсан байв. Гэрийн тооноор сарны гэрэл тусч, нам гүм орчин ноёрхоно. Би ч бага зэрэг халамцаж, орон дээрээ хэвтээд өөдөөс харсан ор руу ажиглав. Жалам унтаагүй бололтой, хажуулдан хэвтсэн ч
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар