Болсон явдал
Манай найз залуу эмээ нарт чихдүүлээд мөнгө олж, намайг дайлж эхэлсэн
Хөвсгөл
2026.04.19, 14:53
2108 views
Намайг Сувдаа гэдэг. Хорин гурван насны босго алхаж яваа, амьдралын хатуу хөтүүг амсаж амжаагүй ч хүний мөс чанарын тухай анхны гашуун хичээлээ Мөнхжаргал гэх тэр залуугаас авсан юм. Одоо энэ бүхнийг эргээд бодоход хацар халуу оргиж, өөрийгөө өрөвдөх, бас жигших зэрэгцэнэ.
Мөнхжаргал бид хоёр их сургуулийн сүүлчийн курст байхдаа танилцсан. Анх тэр намайг харах бүрдээ нүд нь сэргэж, хичээлийн завсарлагаар үүдэнд цэцэг бариад хүлээж байдаг, өвлийн хүйтэнд ч хамаагүй миний дуртай халуун кофег бариад автобусны буудал дээр зогсож байдаг тийм л залуу байлаа. "Чамгүйгээр миний амьдрал утгагүй" гэж хэлэхэд нь би өөрийгөө дэлхийн хамгийн азтай эмэгтэйд тооцож, түүний тэр чин сэтгэлд нь бүрэн итгэсэн юм. Гэвч тэр "хайр" гэх баг нь ердөө л зугаа цэнгэл, бэлэн амьдрал руу хүрэх шат байсныг би тэгэхэд яахан мэдэх билээ.
Сургуулиа төгсөөд амьдрал дээр гарахад бүх зүйл өөрчлөгдсөн. Би нэгэн компанид туслах нягтлангаар орж, өглөөнөөс үдэш хүртэл тоон дунд төөрч суухад Мөнхжаргал ажил хайх биш, компьютерын ард тоглоом тоглож өдрийг өнгөрөөх болов. Эхэндээ би түүнийг "амраг, удахгүй ажил олдох байлгүй" гэж өмөөрч байлаа. Гэтэл хэдэн сар өнгөрөхөд тэр ажил хайхаа бүрмөсөн больж, харин ч эсрэгээрээ миний олсон хэдэн төгрөгийг тоглоомын төлбөр, үнэтэй тамхинд үрж эхэлсэн юм.
Түүний ганц чаддаг зүйл нь онлайн тоглоом. Гэртээ өдөржин компьютер ширтэж, чихэвч зүүгээд үл таних хүмүүстэй орилолдон хараал хэлж суух нь түүний "ажил" болов. Би орой ядарч ирээд хоол унд хийж, гэрээ цэвэрлэхэд тэр надад туслах байтугай "Ус авчраад өгөөч, тоглоом дуусаагүй байна" гэж тушаах өнгөөр харьцдаг болсон. Тэр анхны цэцэг барьсан дөлгөөхөн залуу аль хэдийн үгүй болж, оронд нь арчаагүй, залхуу нэгэн миний дэргэд үлджээ.
Зөрчил өнгөрсөн намраас эхэлсэн юм. Мөнхжаргал гэнэтхэн л үнэтэй хувцас өмсөж, үнэртэй ус түрхэж, шөнө оройтож ирэх нь ихсэв. Асуухаар "Найзуудтайгаа уулзсан", "Тоглоомын тэмцээнд ороод мөнгө хожсон" гэж товчхон хариулна. Гэвч түүний ааш зан улам хүйтэрч, намайг үл тоомсорлох нь хэрээс хэтэрлээ.
Нэгэн баасан гарагийн орой найз охин маань над руу залгаж, "Сувдаа, би нэг бааранд Мөнхжаргалыг нэг ахимаг насны эмээтэй байгааг харлаа. Нөхцөл байдал биш байна шүү" гэж хэлэв. Миний дотор пал гээд л явчихлаа. Тэр шөнө би унтаж чадалгүй хүлээсэн ч тэр ирсэнгүй. Өглөө нь үүрийн таван цагт...
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар