Насанд хүрэгчдэд
Маникюр айлаар очиж хийж байгаа гэсэн эхнэр маань өөр зүйл хийдэг байж...
Хөвсгөл
2026.04.18, 16:14
460 views
Бид арван жилийн ширээнээс нэгнээ таньж, оюутан ахуйдаа дурлалцаж, таван настай хөөрхөн охины аав ээж болсон улс. Намуунаа (эхнэр) гоо сайхны мэдрэмж өндөртэй, хумс засалт, будгаар мэргэшсэн нэгэн. Гэртээ суухын оронд “Би зүгээр суумааргүй байна, хүмүүсийн гэрт очиж хумсыг нь янзалж хэдэн төгрөг олъё” гэхэд нь би ч дуртайяа зөвшөөрсөн. Манай амьдрал гачигдах зүйлгүй ч, түүнийг өөрийн гэсэн дуртай зүйлтэй, завгүй байхыг нь дэмждэг байв.
Сүүлийн нэг жил тэр ер бусын завгүй болсон. Утастайгаа бараг наалдчихсан гэхэд хилсдэхгүй. Хоол идэж байхдаа ч, охиноо унтуулчихаад хэвтэж байхдаа ч дэлгэц рүүгээ ширтэн хааяа инээмсэглэж, хааяа хурдан хурдан зурвас бичнэ. “Захиалга ихтэй байна аа, маргааш очих айлуудынхаа цагийг тааруулж байна” гэдэг тайлбар нь надад хангалттай санагддаг байлаа. Би түүндээ эргэлзэж байсангүй.
Тэр өдөр Намуунаа ердийнх шигээ “Айлд очиж хумс засна” гээд гэрээсээ гарсан. Харин утсаа орхиод явчихсаныг нь анзаарсан юм. Гэнэт утас нь тасралтгүй чичирч, дэлгэцэн дээр нь
"Түрүүнийх гоё байсан шүү, дахиж уулзмаар байна" гэсэн зурвас гарч ирэв.
Цээж рүү нэг юм пал хийгээд явчихлаа.
"Түрүүнийх?" гэж юу гэсэн үг вэ?
Би анх удаа түүний нууц үгийг таах гэж оролдлоо. Охины минь төрсөн өдөр байв. Утас нээгдэхэд миний өмнө нээгдсэн ертөнц миний мэдэх Намуунаагийнх биш байлаа.
“Телеграм” доторх олон арван харилцан яриа…
Бүгд л уулзах цаг, байршил, мөнгөний тохиролцоотой хүйтэн хэлцлүүд.
Миний эхнэр…
Миний охины ээж…
Орой бүр надтай нэг хөнжилд унтдаг тэр эмэгтэй
надад огт танихгүй хүн шиг санагдаж эхлэв...
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар