Насанд хүрэгчдэд

Надаас хориод насаар эгч бүсгүй төрсөн өдрөөр минь хийсэн зүйл...

Хөвсгөл

2026.07.04, 19:20

Надаас хориод насаар эгч бүсгүй төрсөн өдрөөр минь хийсэн зүйл...

929 views

Би 10-аад жилийн өмнө их хотод ирж, оюутан болж байлаа. Хөдөөний, хөрслөг залуугийн хувьд “их хот” гэдэг үгнээс цаашгүй, бүх зүйл шинэхэн, гайхалтай санагдаж байсан сан. Эхний жил манарсан мэт өнгөрч, онцгой дурсамж үлдээгээгүй ч, хоёрдугаар курсийн хагас жилээс хойш амьдрал минь огцом өөрчлөгдсөн дөө. Үүний эхлэл нь банк, санхүү, нягтлан, статистик, магистрын ангийн 100 гаруй оюутан нэг том зааланд хамтран лекц сонсдог болсон явдал байв. Өмнөх жил нь тухайн хичээлд унасан дээд курсийн оюутнууд, төр, хувийн байгууллагад ажилладаг ах, эгч нар, манай ангийнхан гээд олон танилтай ч болоод авсан. Би өөрөө сурлагаар дундаж, онцгойрсон юмгүй ч, нэг давуу талтай байсан нь сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тэр жил орсон явдал юм. Хүүхэд байхаасаа л адуу малтай ноцолдож, тал хээрээр гүйж өссөнийх бие бялдар сайтай, дээр нь нэгдүгээр курсэд орчин солигдоод гэнэт суга өссөнийхөө ч юм уу, шигшээ багт шууд л тэнцчихсэн байлаа.

Заримдаа лекц оройн 18:10 цагт тардаг байсан юм. Нэгэн орой таван шарын автобусны буудал дээр магистрын ангийн нэг эгчтэй тааралдаж, хааяа таарах болсоор бүр танил болсон доо. Нэг өдөр хичээлийн завсарлагаанаар сургуулийн цайны газарт нөгөө эгчтэйгээ таараад ойр зуурын яриа дэлгэж, нилээд сайн танилцсан. Тэр эгч ажлаасаа болоод зарим хичээлдээ сууж чадахаа больсон, суусан ч заримыг нь ойлгохгүй байгаагаа, нэг аймгийн санхүүгийн хэлтэст ажилладаг учир хааяа ажилдаа явдаг тухайгаа сүүлдээ бүр ний нуугүй ярьж эхлэв. Би ч хичээлдээ сайн биш, заримдаа хичээл таслаад бэлтгэлтэй ордог тухайгаа хэлж, ихэд дотноссон. Тэр өдрөөс хойш хаана таарсан газар бид хоёр ярилцаж зогсоно, хичээл ном, ажил амьдралаа асуулцана, лекцэнд хамт сууна, мэдэхгүй юмаа нэгнээсээ асууна, утсаар ярьж хичээл хийх зэргээр нилээд ойр дотно болсон юм. Тэр эгчийн нэрийг Жаргалмаа гэдэг байлаа.

Тэр хавар сургуулиудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн болох гээд, манай баг ойр ойрхон бэлтгэл хийж байсан үе. Нэг орой бараг автобус зогссон хойно бэлтгэл тараад, микрод л сууна даа гээд алхаж байтал, хажуунаас “Чойжоо!” гээд нэг хоолой дуудав. Харанхуйд яг сайн танигдахгүй ч дуугаар нь Жаргалмаа эгчийг таниад дөхөж очтол, “Суучих, эгч нь харьж явна, чи бас харина биз дээ?” гээд инээж байв. Би ч баяртайгаар таксинд суугаад, замдаа хичээл, сагсны бэлтгэл энэ тэр гээд л ярьсаар байлаа. Нэгдүгээр хорооллын ар талын замаар оронгуутаа тэдний гэрийн гадаа таксигаа зогсоов.

Манайх тэднийхээс ердөө хоёрхон буудлын зайтай гэдгийг Жаргалмаа эгч мэдэх учраас би тэнд буулаа. Гэтэл Жаргалмаа эгч, “Чойжоо чи хоол унд идээд яв, бэлтгэл, хичээл гээд чи ер нь ядарч байгаа” гэсээр намайг дагуулаад гэртээ оров. Жаргалмаа эгч хоолыг бол хоромхон зуурт хийдэг юм байна лээ. Цуйванг бол 30 минутад л бэлэн болгов. Өлсөж явахад хоол болгон амттай ч тэр цуйвантай юу ярих вэ, үнэхээр сайхан амттай байсан. Бид сайхан хооллож дуусаад, амьдралаа эргэцүүлэн ярилцсан. Тэрээр нөхөр нь Солонгос руу явчихсан гурван жил болж байгаа, өөрөө мастерт сураад Улаанбаатарт ирэн очин байдаг тухайгаа ний нуугүй сайхан яриа дэлгэв. Бид хоёр хамтарч хичээл хийхээр ярилцсан ч цаг үнэхээр орой болсон тул би гэртээ харихаар болов.

Маргааш орой нь хичээл тархад л утас дуугарч байна. “Эгчийн дүү хүрээд ир, эртхэн жаахан хичээл хийе л!” гэж дуудлаа. Би ч яваад очлоо. Мөн л хооллож, цайлж дуусаад, буу халангаа аяга тавгаа угаагаад зогсож байхыг нь би араас нь хараад, анх удаа тэр хүнийг эр хүний нүдээр харсан юмдаг. Жаргалмаа эгчийн өмссөн гэрийн халад үнэхээр, ямар ч эр хүн харсан хүсэл төрөхгүй байхын аргагүй тийм ил задгай, уян хатан халад байсан сан. Би ч бүр дотроо солиорч гүйцсэн дээ. Шууд л араас нь

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,200₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших