Болсон явдал

Найзтайгаа уулзана гэж хэлээд таг чиг болсон нөхрийнхөө машиныг олтол.....

Хөвсгөл

2026.10.06, 23:55

Найзтайгаа уулзана гэж хэлээд таг чиг болсон нөхрийнхөө машиныг олтол.....

165 views

Нөхөр маань “Түвшинтэй уулзчихаад ирье” гэж гараад гурав хоног сураггүй болчихов. Түүний ардаас хэд залгаж, байнга суудаг газарт нь хүртэл очиж, ажлын хүмүүсээс нь ч асуусан. Гэтэл автобусны цонхоор хараад явж байтал зам дагуу өнгөрөх хашааны урд нэгэн танил дүр зураг нүдэнд туслаа. Тэр бол нөхрийн минь мөнгөлөг Prius 30 машин байсан юм. Эхэндээ адилхан машин байх гэж үл тоомсорлохыг хичээсэн ч, арын гуперийн баруун талын урт нарийн зураас нь гэрэлтсэн харанхуйд ч тод харагдаж байлаа. Өнгөрсөн өвөл нөхөр минь зогсоолоос ухрахдаа төмөр шон шүргээд тэр зураас гаргачихаад "Зун дулаарахаар янзлуулна аа" гэж хэлсэн нь тод санагдана.

Дараагийн буудал дээр бараг л үсэрч буугаад, буцаж алхахдаа машиных нь дугаарыг хартал бүр яг мөн шүү. Машины урд шилний доор байнга тавьдаг жижиг хар тоглоом хүртэл хэвээрээ. Заа энэ хүн өөр хүнтэй болсон юм байна гэж бодоод утсаа гаргаж баримтжуулаад зураг авах гэтэл, ногоон төмөр хаалга онгойж, дөч гаруй насны махлаг эр гарч ирээд машины зүг алхлаа. Тэр хүн машиныг маань онгойлгож, урд суудлын доороос жижиг хар зүйл аваад эргэн тойрноо нэг сайн харснаа хашаа руугаа буцаад орчихов. Энэ бүхэн нүдний өмнө өрнөхөд би нөхрийнхөө машиныг олсондоо баярлахын оронд "Энэ хүн яагаад манай машины түлхүүртэй байгаа юм бэ?" гэсэн асуулт толгойд эргэлдэж, нуруугаар хүйт даасан. Нөхөр минь машинаа унаад гараад явснаас хойш яг гурван хоног таг чиг сураг чимээгүй байсан нь их хачин.

Утас нь унтарсан, ажилдаа очоогүй, таньдаг мэддэг хэн ч хаана байгааг нь мэдэхгүй байв. Шууд хашаа руу гүйж ороод “Нөхөр минь хаана байна?” гэж хашхирмаар байсан ч, түрүүхэн гарч ирсэн эрийн ийш тийш эргэн харж байсан тэр сэжигтэй байдлыг санаад тээнэгэлзэв. Нөгөө талын хүнсний дэлгүүрийн үүдэнд орж.....

Цааш юу болсон гээч? 👉 Үргэлжлэлийг сайт дээр бүрэн эхээр нь уншаарай 🔥

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,200₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших