Болсон явдал

Нөхрийнхөө машинд Анартай хийсэн зүйл… аав ээжийн минь өмнө ил болсон…

Хөвсгөл

2026.05.03, 20:38

Нөхрийнхөө машинд Анартай хийсэн зүйл… аав ээжийн минь өмнө ил болсон…

2229 views

Намайг Одноо гэдэг. Би 24-хөн настай ч, заримдаа өөрийгөө зуун жил амьдарсан мэт туйлдсан, эсвэл зүгээр л юу хүсээд байгаагаа мэдэхгүй төөрөлдсөн жаахан охин шиг мэдэрдэг. Надад уг нь хүн бүрийн мөрөөддөг тийм л амьдрал байсан. Нөхөр маань спортлог, бие хаа сайтай, өглөөнөөс үдэш хүртэл гэр бүлийнхээ төлөө зүтгэдэг, надад гомдлын үг ганц ч хэлж үзээгүй тийм л халамжтай эр хүн. Бид нэг хүүтэй. Гэвч энэ бүхэн надад яагаад ч юм хангалтгүй санагдаж, дотор нэг л хоосон оргиод байдаг байв. Магадгүй хэтэрхий амар амгалан амьдрал намайг залхаасан байх.

Би нөхрөө өмнө нь нэг удаа хуурч байсан юм. Хүүхдээ ч олохоос өмнөх явдал л даа. Тэр үед нөхөр маань намайг өөр залуутай байгааг мэдсэн ч, амьдралаа авч үлдэхийн тулд, намайг хайрласандаа ганцхан удаа уучилсан. “Дахиж хэзээ ч ийм зүйл болохгүй, би зөвхөн чинийх байх болно” гэж уйлан байж амлаад үлдсэн ч, хүний зүрх сэтгэл гэдэг хамгийн найдваргүй эрхтэн болохыг би өөрөө ч мэдээгүй.

Сүүлийн хоёр сар миний амьдрал орвонгоороо эргэсэн. Би Анартай танилцсан. Үнэнийг хэлэхэд, хэн ч харсан Анарыг миний нөхөртэй зүйрлэхээргүй. Тэр бол ажил төрөлгүй, өдөржин гудамжинд шар айраг гүзээлж, өөрөөсөө дүү хэдэн залууст "амьдрал зааж" попрох дуртай нэгэн. Найз охиныхоо гэрт толгой хоргодож, тэр айлынхаа аав ээжээр тэжээлгэдэг, ахуйн соёл ч үгүй, илүүдэл жинтэй бүдүүн залуу. Гэвч түүний тэр хариуцлагагүй, маргаашдаа санаа зовдоггүй, "гангстер" ч юм шиг сул чөлөөтэй байдал нь миний уйтгартай амьдралд нэг л өөр өнгө нэмчих шиг болсон. Би түүнд ухаангүй дурлаж, нөхрөө дахин хуурч эхэллээ.

Орой бүр нар жаргах дөхөхөд миний дотор нэг л тогтворгүй болж ирдэг. Нөхөр маань ажлаасаа ядарсан амьтан орж ирэхэд би аль хэдийнэ гарахад бэлэн болчихсон байдаг байв. “Найзуудтайгаа жоохон уулзаж байгаад ирье, гэрээс гараагүй их удлаа шүү дээ” гэж хэлээд нөхрийнхөө хөлсөө урсгаж байж авсан машиныг нь унаад гараад давхичихна. Уг нь хүү маань аавыгаа саначихсан, нөхөр маань надтай хамт оройн хоол идэхийг хүсэж байгааг нүднээс нь харж болох ч би тэр үед сохорчихсон байсан.

Анар дээр очих тэр замдаа би өөрийгөө хамгийн жаргалтайд тооцдог байлаа. Бид хоёр харанхуй гудамжны мухарт, эсвэл хотын захад очиж

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,200₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших