Болсон явдал

Өдгөөгөөс хориод жилийн тэртээ Одмаа бүсгүй үеийн нөхдийн хамт урагшаа, хойшоо наймаанд явж…

Хөвсгөл

2026.10.01, 19:00

Өдгөөгөөс хориод жилийн тэртээ Одмаа бүсгүй үеийн нөхдийн хамт урагшаа, хойшоо наймаанд явж…

153 views

Өдгөөгөөс хориод жилийн тэртээ Одмаа бүсгүй үеийн нөхдийн хамт урагшаа, хойшоо наймаанд явж, овоо гаршиж, орлого ашиг арвин олох болжээ. Эрхүү, Эрээн хоёроос нэг их хэтрэхгүй ч энүүхэндээ боломжийн бизнесмэн болсон байна. Тэгэхэд дөнгөж хорь гарч байсан нөхөр, хүүхэдгүй бүсгүйтэй юу эс учрах билээ дээ. Сүүлдээ Орос руу явахаа болиод Эрээн, Хөх хотыг зорих болжээ. Тэр нь ч амар байсан ажээ.

Хэл уснаас өгсүүлээд ахуй амьдрал төстэй болохоор яагаад ч юм сэтгэлд арай өөриймсөг байсан нь мэдээж. Нэлээд туршлагатай, нэр хүндтэй наймаачин болсон хойноо Хөх хотод нэгэн удаа амрахаар очсон байна. Төвийн ресторантай буудалд байрлаад идэж уун, түүх дурсгалын газруудаар нь явсан шигээ хэд хоножээ. Тэгэх үеэрээ мөн тэр буудалд тогоочоор ажиллаж байсан Баярт гэх өвөрлөгч эртэй танилцжээ.

Цаадах нь өөрөөс нь хоёр, гурав ах аж. Нүдэнд дулаахан, бүрэг даруухан эр бүсгүйн анхаарлыг ч татсан нь ойлгомжтой. Орж, гарахдаа үргэлж хамтдаа болоод ирсэн гэдэг. Энэ нь хүний хувь заяаны хэрэг болохоор яалтай билээ дээ. Нөгөө ноомой залуу нь “Чи гоё” гэхээс өөр үг бараг мэддэггүй шахам нэгэн байжээ. Харж, харж хэлдэг ганц үг нь “Чи гоё” байсан юм байх. Бие биенийхээ гоё сайхныг магтсан хоёр өдөр хоногоор ижилдсээр байв.

Нэгэн ням гарагийн орой Баярт их шийдсэн байдалтай өрөөнд нь орж ирээд гараагүй гэдэг. Хүмүүний амьдралд бишгүй тохиолддог эгэл жирийн үзэгдлүүдийн нэгэн болохоор хэн ч гайхах билээ. Ингээд хослон амьдарч эхэлжээ. Одмаа үнэтэй зочид буудлаасаа гарч, өвөрлөгчийн өрөөнд амрах болжээ. Шилийн гол аймгийн тэнүүлч эр тэндхийн гайгүй тогооч тул ажлын газраас нь орон гэрээр хангасан хэрэг л дээ.

Одмаа амралтаа дуусгаад ар Халхдаа ирж, аав ээждээ хэлснээр хоёр орны хоёр залуугийн хувь заяа нийлсэн түүхтэй. Эхэндээ энд, тэнд амьдарцгааж байсан нь мэдээж. Одмаагийнхны талаар цухас дурдъя. Тэрээр хотын унаган охин хэдий ч хүүхэд нас нь Хайлаастад өнгөрчээ. Арилжаа наймаа эрхэлснээр Бичил хороололд хоёр өрөө байр авч, аав, ээж, дүүгээ оруулаад Хайлаастын хашаа байшингаа тохижуулан, тэндээ дэлгүүр нээсэн тул багын найз Баярмаа, түүний нөхөр хүүхэдтэй амьдрах болсон байна.

Баярмаагийн нөхөр нь цөлх нэгэн бөгөөд архи, дарс уудаггүй, тэр хоёрын хажуугаас холддоггүй болохоор амар байсан нь ойлгомжтой юм. Баярмаа тэр хоёр үе үе Одмааг нөхөрт гарч, хүүхэд төрүүлэхийг хэлдэг болсон байлаа. Хүссэн юм хүзүүгээр ороодог болохоор тэр хоёрын төдийгүй Одмаагийн ч хүсэл биелсэн нь мэдээж. Одмаагийн хувьд хаана ч амьдарсан болохоор жинхэнэ чөлөөт орны чөлөөт иргэн мөн билээ. Монголдоо байлаа гээд хэнд ч адлагдахгүй...

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших