Болсон явдал
НӨХӨР НЬ 1 ЖИЛ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН...ГАНЦХАН ХОВДЫН ҮЗМЭРЧ ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ...
Хөвсгөл
2026.07.24, 21:52
635 views
Хэрэв таны амьдралд хамгийн хайртай хүн тань гэнэтхэн, учир битүүлгээр сураггүй алга болчихвол та юунаас эхэлж хайх вэ? Цагдаа, эмнэлэг үү эсвэл бөө, лам, үзмэрч үү? Сар, жилийн уй гашуу, түгшүүрийн дараа тэр хүнийг оллоо гэхэд санаанд ч оромгүй газар байх аваас та юу мэдрэх бол? Энэ бол нэг жилийн турш сураггүй алга болсон нөхрийн түүх юм. Бүхэл бүтэн нэг жилийн турш амьд байгаа гэдэг ганцхан үгэнд итгэсээр эхнэр нь бүх мөнгөө үзмэрч, лам, бөө нарт өргөн барьж, итгэл найдвар дүүрэн өдөр хоногийг өнгөрөөжээ.
Энэ эмгэнэлт явдал хэдэн жилийн өмнө Үндэсний үйлдвэрлэлийн хорооллын нэгэн гэрт тохиолдсон юм. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг Н нэгэн өдөр эзгүй гэртээ ганцаар гиюүрэн хэвтэж байснаа "Хархорин" зах руу ганцаараа гарчээ. Эхнэр хүүхдүүд нь тэр үед хотын төвд байдаг төрсөн дүүгийндээ найздахаар явсан байжээ. Ингээд Н “Хархорин” зах дээр гар дээрээс наймаа хийдэг танил Нараатайгаа таарчээ. Хоёул хамтдаа Нараагийн барааг заран, үдшийн бүрийтэй хамт хоёр ч шил архи хуваасан байна. Нараа бол шоронд ороод гарсан овсгоотой эр. Тэр амьдралаа залгуулахын тулд бараа зардаг байв. Н маргааш уулзахаар товлон, Нараагийн наймаанаас бага зэрэг зүйл авч салсан байна. Тэгээд маргааш нь Нараа нөгөө газартаа иртэл Н байсааргүй. Нараа түүнийг хэсэг хүлээж байгаад харьсан байна. Үүнээс хойш Н-ийг хэн ч олж хараагүй.
Хоёр хоногийн дараа эхнэр хүүхдүүд нь гэртээ ирэхэд Н байсангүй. Эхнэр нь хотын төвөөс ирчихээд л юун түрүүнд "Хархорин" зах дээр байдаг Н-г наймаачин найз Нараагаас асуусан. Тэгтэл Нараа нэг ч үг дуугарахгүй, баас шээснээсээ чанга хүн шиг дотор нь гэлбэлзээд, "наймаачин Н-тэй уулзаагүй, харах ч боломжгүй" гэж хэлээд хурдхан гарч явжээ. Эхнэр нь түүнд ямар нэгэн муу зүйл тохиолдсон гэж шууд ойлгосон. Гэвч хүүхдүүдээ харж байгаад нөхрөө хайж яваад гарах зүрх сэтгэл байсангүй. "Энэ хүн хаана ч явсан манайхыг хорин хэдэн жилийн турш орхиж байгаагүй" хэмээн тэрбээр амандаа үглэв.
Түүнээс хойш нэг долоо хонолоо, хорин ерөөд хонолоо. Н-г очиж болох бүх айл, найз нөхдөөс нь асуухад "Манайхаар ирээгүй" гэцгээв. "Хэрэв тийм бол цагдаад хамтран ажиллъя" гэсэн хариулт авдаг байв. Гэвч тэр хэдэн мянган төгрөгийг цагдаад өгсөн ч, цагдаа нар нэг ч үг дуугараагүй. Удалгүй Нараатай хамт юм зарж байсныг нь олж мэдээд эхнэр нь цагдаад ханджээ. "Тэр Нараа нөхрийг маань алсан байж магадгүй", "Тэр бол шоронгоор орж гарч явсан, үл бүтэх хүн" гэсэн утгатай өргөдөл гомдлыг эхнэр нь цагдаад өгсөн ч, цагдаа нар "Бүгдийг нь шалгасан. Ямар ч сэжигтэй зүйл байхгүй" гэж хэлэв. Эхнэр хэчнээн тэднийг гуйсан ч тоогоогүй байна. Дараа нь тэрбээр олон бөө, лам, үзмэрч, төлөгчдөд бараалхаж, халаасаа хоослон нөхрийнхээ тухай асуужээ. Тэд ёстой янз бүрээр л хэлж, түүнийг будилуулав. Зарим нь "Нөхөр чинь уг нь наймаанд сэргэлэн хүн юм байна, тэр амьд байна, гадаадад наймаа хийгээд их сайн яваа юм байна, хагас жилийн дараа бөөн олзтой гэнэт ирэн та нарыг баярлуулах гээд элдэв сураг өгөхгүй байгаа юм байна" гэж хэлж байхад, зарим нь "Нөхөр чинь амьд байгаа. Чамаас жаахан залхсан байх. Одоо бол хөдөө уулын мухарт хэдэн малтай байдаг нөхөргүй хүүхэнтэй хамт амьдарч байна" гэх мэтээр худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийг өгчээ.
Тэгээд эхнэр нь "Гадаад паспортгүй, ямар ч мөнгөгүй, солих хувцасгүй хүн юу гэж тэгж явах билээ" гэж бодоод, энэ мэргэчдэд итгэхээргүй байжээ. Бас нэг хүн "Нөхөр чинь амьд байна. Тэр хөдөөний хүүхэнтэй хотод танилцсан юм байна. Тэгээд ачаа барааг нь хүргэлцэж өгөх нэрээр дагаад явчихжээ. Та нарт амьд байгаагаа дуулгах санаа байвч уулын мухарт байгаа юм чинь яаж дуулгаж чадах билээ. Жилийн дараа хүрээд ирнэ" гэхэд эхнэр нь
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар