Насанд хүрэгчдэд

Приусээр таксинд яваад ахынхаа уулздаг хүүхэнтэй учиртай болсон нь.....

Хөвсгөл

2026.05.29, 21:07

Приусээр таксинд яваад ахынхаа уулздаг хүүхэнтэй учиртай болсон нь.....

887 views

Долдугаар сарын сүүлчийн бороотой шөнө. Улаанбаатар хотын халуун асфальт норж, зам дээр тусах гэрлүүд урсаж байгаа мэт мяралзана. Хот шөнө болох тусам нам гүм болж, хаа нэгтээ автобусны тоормос хавирах, алсын зам дээр ачааны машины хөдөлгүүр хүнгэнэхээс өөр чимээ бараг сонсогдохгүй.

20 настай Тэмүүлэн оройн цагаар таксинд явдаг. Өдрийн цагаар ихэвчлэн унтаж, хааяа найзуудтайгаа уулзах эсвэл дүү нараа харж өгөөд өнгөрөөдөг жирийн залуу. Их сургууль завсардсан ч буцаад сурах тухайгаа боддог. Гэхдээ одоохондоо мөнгө л хэрэгтэй. Ээжийнх нь нэр дээр үлдсэн хуучин зээл, аавынх нь нас барахаасаа өмнө үүсгэсэн өр, байрны асуудал энэ бүгдийг ах Баттөр нь голчлон үүрч яваа.

Баттөр 33 настай. Тогтсон гэр бүлтэй, барилгын туслан гүйцэтгэгч компани ажиллуулдаг. Гаднаасаа бүх зүйл нь бүтэмжтэй харагддаг ч үнэндээ мөнгөний эргэлт дээр тогтож байгаа бизнес. Нэг том төсөл бүтвэл өрнүүдээ цэгцлэх боломжтой, бүтэхгүй бол бүх зүйл нурж мэдэхээр. Тиймээс тэр гэр бүлийн өрийг шууд дарахын оронд бизнесээ томруулж, “дараагийн гэрээ орж ирэхэд бүгдийг нэг мөсөн шийднэ” гэж тооцоолдог хүн. Тэмүүлэн ахынхаа яг ямар байдалтай явааг бүрэн мэддэггүй. “Зохицуулж байгаа” гэсэн үг л үргэлж сонсдог.

Нэг шөнө Тэмүүлэн ИМАРТ-ын урд зогсож байтал хар пальтотой эмэгтэй машинд нь сууна.
— Зайсан явна, гэж намуухан дуугаар хэлнэ.

Эмэгтэй 29 орчим настай. Цэвэрхэн будалттай, үнэтэй perfume үнэртүүлсэн, гэхдээ ядруу нүдтэй. Түүний нэрийг Анир гэдэг.
— Эгч ээ, яг хаашаа очих вэ? гэж нэг удаа Тэмүүлэн асуухад,
— Хот тойроод явчих. Би дараа нь хэлчихье, гэж Анир цонх руу харан сууна. 

Буухдаа Анир Тэмүүлэнгийн дугаарыг нь аваад дараа нь дуудахад ирж байж чадах уу? гэж асуулаа. Үүнээс хойш орой болгон л Тэмүүлэнгийн утсанд дуудлага ирдэг боллоо. Эхний хэдэн удаа тэд бараг ярьсангүй. Анир ихэвчлэн орой нэг цагийн үед дуудлага өгнө. Тэр хаана ажилладаг, нөхөртэй эсэх, ганцаараа амьдардаг эсэхээ ер ярьдаггүй. Гэхдээ мөнгөтэй айлын хүн гэдэг нь илт. Гар утас, хувцас, хэрэглэж байгаа бүх зүйл нь үнэтэй.

Заримдаа Зайсангаас хотын төв рүү, заримдаа төвөөс Богд уулын зам дагуу зүгээр л удаан явна. Заримдаа бүр таксины мөнгөнөөс хэд дахин их цайны мөнгө үлдээнэ. Гэхдээ Тэмүүлэнд хамгийн их анзаарагддаг зүйл нь Анирын ганцаардал байв. Зарим шөнө тэр огт дуугарахгүй бүтэн цаг явна. Заримдаа тамхи асаачихаад цонх бага зэрэг онгойлгон, борооны үнэр орж ирэхийг мэдрээд суучихна.

Нэг удаа бүр нүд нь улайчихсан сууж байсан ч Тэмүүлэн юу ч асуугаагүй. Тэр асуухгүй байх тусам Анир тайвширдаг юм шиг санагддаг байлаа. Удалгүй Анир зөвхөн таксины жолооч шиг биш, танил хүн шиг түүнтэй харьцаж эхэлнэ.
— Чи өдөр болгон ингэж шөнөжин явдаг юм уу?
— Дасаад ирдэг юм байна.
— Хэцүү биш үү?
— Заримдаа л.

Тэр шөнөөс хойш тэд хааяа тэд машинаа зогсоогоод хүйтэн шар айраг уудаг болов. Хоёулаа бараг их юм ярьдаггүй ч эвгүй санагддаггүй. Нэг орой бороо орж байхад Анир арын суудлаас урд талд шилжиж суугаад Тэмүүлэнтэй их л ойртож ганцаардсан сэтгэлээ тайтгаруулж хэсэг ч мартахаар шууд л.....

Хамгийн амттай бас түгшүүртэй хэсгийг төлбөрөө төлөөд уншаарай. / Ах нь Аниртай холбоотой гэвэл итгэх үү? За үргэлжлэлийг уншаад шоконд ороорой/

⚠️ Анхааруулга: Энэхүү зохиолын дараагийн бүлгүүд нь насанд хүрэгчдэд зориулсан (+18) сэтгэл зүйн болон романтик гүнзгий хэсгүүдийг агуулсан тул зөвхөн насанд хүрэгчид уншихыг зөвлөж байна. ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР ДООШ ГҮЙЛГЭЭД БАЙГАА ЗААВРЫН ДАГУУ ХИЙНЭ ҮҮ!!!

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,200₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших