Болсон явдал
Солонгост 7 жил ажиллаад хоёр байрны мөнгө хийсэн ч монголдоо ирээд эхнэртээ хөөгдөж гудамжны хүн болсон
Anuk
2026.04.06, 14:20
567 views
2000 оны эхээр Дархан хот маань яасан ч дулаахан, ямар ч амгалан байсан юм бэ дээ. Тэр үед би төрийн албанд зүтгэж, Дарханы мисс гэгддэг байсан үзэсгэлэнтэй бүсгүйг араас нь хоёр жил гүйсний эцэст гэргийгээ болгон авч суусан юм. Бидний хайр яг л кино шиг эхэлж, таван жил нэг гэрт жаргалтай амьдарлаа. Гэвч хүний шунал, амьдрах хүсэл хоёр хязгааргүй юм хойно. "Ингэж суухаар өөрийн гэсэн том байртай, бизнес далайцтай болъё" гэж ярилцаад 2005 онд би алс Солонгос улсыг зорьж билээ.
Солонгост очсон эхний өдрөөс л би өөрийгөө мартсан. Тэнд би ямар нэгэн хүн биш, зүгээр л мөнгө үйлдвэрлэдэг машин байхыг хичээсэн. Төмрийн үйлдвэрийн халуун уур, химийн бодисын хурц үнэр дунд өдөр шөнөгүй ажиллана. Сар бүрийн эцэст цалингаа аваад өөртөө ганц бэлэн гоймонгийн мөнгө үлдээж, бусдыг нь сохор зоос ч дутаалгүй эхнэр лүүгээ явуулдаг байлаа.
"Банкинд мөнгө чинь орсон шүү" гэсэн мессежийг хараад л хамаг ядаргаа минь тайлагддаг сан. Эхнэр маань миний явуулсан мөнгөөр Дархандаа бизнес эхлүүлж, том дэлгүүрүүдэд бараа нийлүүлдэг болж, бүр хоёр ч байртай болсон тухай баяртай мэдээ дуулгахад нь би өөрөөрөө бахархаж байлаа. Долоон жил... Энэ бол хүний залуу насны багагүй хугацаа. Гэвч хэт их ачаалал, хортой нөхцөл миний биед нөлөөлж, уушги маань асуудалтай болсныг эмч анхаарууллаа. "Одоо болно доо, Солонгосоос авсан нь ч их, алдсан нь ч их" гэж бодон эхнэртээ харих тухайгаа хэлэхэд тэр нэг их баярласангүй. "Өөрөө л мэд" гэсэн хүйтэн хариулт өгөхөд нь дотор минь нэг л эвгүй оргисон ч "Бие нь ядраад байгаа байлгүй дээ" гэж өөрийгөө тайвшруулав.
2012 оны 9-р сарын 15. Дарханы вокзал дээр намайг найзууд маань тосож авлаа. Баярлаж хөөрсөн залуус намайг ресторанд дайлж байхад би эхнэр лүүгээ хэд хэд залгасан ч......
ҮРГЭЛЖЛЭЛ ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ ТАНЫГ ЭМЗЭГЛҮҮЛЖ МЭДНЭ
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар