Насанд хүрэгчдэд
Хүүхэн булаацалдсан ах дүүсийн аймшигт төгсгөл...
Хөвсгөл
2026.08.03, 18:08
82 views
Ганбаяр, Батбаяр хоёр эхээс төрсөн ах дүүс. Ганбаяр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг бол дүү Батбаяр нь дагавар охин, эхнэртэйгээ тусдаа амьдардаг байв. Ах дүү хоёр хамтдаа “Жоби” дэлгүүр, зуун айл хавиар барилгын халтуур хийж амьдралаа залгуулна. Мөнгөтэй болсон оройдоо тэд зад наргиж, навс согтох нь энүүхэнд. Заримдаа маргалдаж, муудалцах үе гаравч хэзээ ч нударга зөрүүлж тангараг тасардаггүй байлаа. Харин тэдэнтэй хамт барилгын засал чимэглэл хийдэг Сэлэнгээ гэх дэлэн шиг том хөхтэй, сэтээгнүүр 40 настай хүүхэн ирсний дараа ах дүүс ээлжит архидалтаа зохион байгууллаа. Ах нь Сэлэнгээг өдрийн хоолонд дааж сээтэн хаясан бол дүү нь түүнтэй хамт нэг шил юм хувааж нүүр хагарсан байв. Ингээд гурвуул “Жоби” дэлгүүр хаалгаа барьсны дараа баахан караокед дуулж ууцгаагаад шинэ замд байдаг “Уянга” нэртэй дэн буудлыг зорьжээ. Ганбаяр мөнгө муутай, харин дүү Батбаяр нь овоо хөөрхөн мөнгөтэй явна. Дэн буудалд оронгуут дүү нь дэлгүүр гүйж гараад хоёр шил архи, хэдэн лааз шар айраг авчирлаа. Авчирсан архиа хуваагаад уусны дараа угийн агсам зантай ах нь дүүдээ үг хаяж эхлэв. Тэрбээр:
– Чи муу, ганц гайгүй хүүхэн үзчихээд том том юм ярьж миний дургүйг хүргэлээ гэж савлалаа. Тэгснээ хажуудаа суусан Сэлэнгээ хүүхнийг тэвэрч аваад “Миний дүүгээс хол байгаарай. Цаадах чинь саяхан бэлгийн замын өвчин авчихаад эмчлүүлэхгүй явж байгаа хүн шүү” гэж хэлэв. Ахынхаа догшин бух шиг улаан эрээн нүдээр хялалзахад Батбаяр:
– Ах та согтчихсон шүү дээ. Зүгээр унтаач! гэв. Гэтэл Ганбаяр үлдсэн архийг шилээр нь залгилаад “Чи надад заадаг хэн бэ? Чамд заах ёстой хүн нь би шүү дээ. Чи хэний хүчинд өдий зэрэгтэй яваагаа мартчихаа юу?” гэх зэргээр агсамнаж гарлаа. Дуугүй суусан Батбаяр “Ах та унт, унт” гээд мөр рүү нь түлхэж суулгачихсан байна. Арагшаа хана мөргөж унасан Ганбаяр “Чи муу хөгшин янхан эдлэх гээд ахыгаа зодох нь дутаж дээ” гэх зэргээр эрээ цээргүй агсамнасан тул дүү нь уураа барьж дийлэлгүй:
– Битгий согтчихоод новшроод байгаач. Би наад Сэлэнгээг чинь гэрт нь хүргэж өгнө. Дуугүй байхгүй бол ална шүү! гэж зандарчээ.
– Алдаг нь чи, алуулдаг нь би юм биз дээ. Амныхаа зоргоор чалчиж байж ахынхаа нударганы амтыг үзэх гээ юү? хэмээн Ганбаяр биеийн том, гарын бүлдээ найдан даналзлаа. Тэгтэл жижигхэн биетэй ч гэсэн зүрх зоригтой дүү нь “Ах та битгий томроод байгаарай. Би танд зүгээр сууж байгаад зодуулахгүй шүү” гээд заамдалцаад авсан байна. Энэ үед нэлээд согтсон хүүхэн орон дээр хэвтэж байснаа...
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар