Болсон явдал
4 үрийг минь өнчрүүлээд, эхнэртэй минь бабалцаж байгаа бичлэгээ надруу явуулсан
Хөвсгөл
2026.04.26, 15:42
1960 views
ХЭРВЭЭ НАСАНД ХҮРЭЭГҮЙ БОЛ BACK ТОВЧ ДЭЭР ДАРААРАЙ!!! БАЯРЛАЛАА!
Намайг Бадрах гэдэг. Би барилгын инженер мэргэжилтэй, амьдралынхаа арван таван жилийг зөвхөн гэр бүлийнхээ төлөө, дөрвөн хүүхдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж өнгөрүүлсэн жирийн нэгэн эр хүн. Өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө итгэж явсан ертөнц хэрхэн нүдэн дээр минь нуран унасан тухай, зүрх зүсэм тэрхүү гашуун үнэнийг хэрхэн олж мэдсэнээ хуваалцах гэсэн юм.
Бид хоёр оюутан байхдаа танилцаж, хайр сэтгэлээрээ нэгдсэн. Том хүү минь одоо есдүгээр анги, бага нь дөнгөж цэцэрлэгийн босго алхаж байгаа. Эхнэр минь гэртээ хүүхдүүдээ харж, би гадаа гарч цаг наргүй ажилладаг байлаа. Саяхныг хүртэл би өөрийгөө хамгийн жаргалтай аав, хамгийн нөмөр түшигтэй хань гэж боддог байв. Гэвч хүн гэдэг амьтан итгэсэн хүндээ сохор болдог юм билээ.
Эхнэр маань "фит клубт явсан" тэр өдрөөс эхлэлтэй. Тэрээр өөртөө анхаарч, гоё сайхан болохыг хүсэж байгаад нь би баярладаг байлаа. Гэвч яваандаа түүний зан араншин хувирч, утсаа хүнээс нуух, орой үдэш "найз хүүхнүүдтэйгээ уулзлаа" гэж гараад шөнө дөлөөр ирэх нь олширсон юм. Би магадгүй хүүхдүүдээ хараад гэртээ удсан болохоор жаахан ч гэсэн чөлөөтэй байг гэж бодоод юу ч хэлсэнгүй.
Нэгэн бямба гарагийн орой би хөдөө томилолтоор яваад, төлөвлөснөөсөө нэг өдрийн өмнө гэртээ ирлээ. Гэрт минь хүүхдүүдээс өөр хэн ч байсангүй. Том хүү минь "Ээж ажлаар гараад явсан" гэж хариулсан боловч нүдэнд нь нэг л гунигтай, ямар нэг зүйлийг нуусан харц тодорч байв. Би тэр шөнө унтсангүй. Шөнийн хоёр цагт тэр үүдээр сэмхэн орж ирэв. Би зүгээр л унтаж байгаа дүр эсгэлээ. Тэр орондоо ороод утсаа асаахад нүүрэн дээр нь туссан тэр цэнхэр туяа, түүний нүүрэнд тодорсон тэр нууцлаг инээмсэглэлийг би хэзээ ч мартахгүй.
Миний дотор нэг муу совин татаж, маргааш нь түүнийг усанд орж байх хооронд утсыг нь шалгалаа. Кодтой байсан ч би хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг оролдсоор байгаад нээж чадсан юм. Тэнд байсан чатууд, зургууд... бүгд миний зүрхийг амьдаар нь зүсэх шиг л болсон.
"Маргааш хүүхдүүдээ унтуулчихаад гараад ирээрэй. Өмнөх шигээ сайхан баймаар байна" гэсэн мессеж. Хариуд нь миний эхнэр "Тэгье, тэр ирэхгүй, бид хоёрт бүтэн шөнө байна" гэж бичсэн байв. Тэр залуу нь манай хөрш орцны, бидний таньдаг, заримдаа байрны гадаа таарахад мэндэлдэг залуу байлаа. Гэр бүлтэй, өөрөө ч хүүхэдтэй хүн.
ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР БИЧЛЭГИЙГ ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ!!! МӨН БҮРТГЭЛ ҮҮСГЭЭД САРЫН ЭРХ АВААД БҮХ ӨГҮҮЛЛЭГ КИНО ТОВЧЛОЛЫГ ХЯЗГААРГҮЙ ҮЗЭЖ УНШИЖ БОЛНО.
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар