Болсон явдал
Экс найз бүсгүйн шинэ хайрынх нь унжгар борыг хараад нүдэндээ итгэсэнгүй
Anuk
2026.03.04, 17:20
1113 views
Намрын сэрүүн салхи хацар хайрч, гудамжны шар гэрэлд моддын сүүдэр уртсан тусна. Амараа баарны гаднах задгай талбайд тамхиа соронгоо өөдөөс нь харан суух залууг ажиглав. Түүнийг Бат гэдэг. Амараагийн гурван жил үерхэж, ирээдүйгээ төсөөлж явсан Сарнайгийн одоогийн найз залуу. Тэд санамсаргүй байдлаар нэгэн танилынхаа төрсөн өдрийн хүлээн авалт дээр таарсан нь энэ байлаа. Архины халуунд хэн хэндээ дургүйцлээ илэрхийлэх бус, харин ч "эр хүмүүс байна даа" гэсэн шиг нэг нэгнээ дайлан, энд хүртэл ярилцаж суух хувь тавилан тохиожээ.
Бат бол яахын аргагүй царайлаг залуу. Түүний хурц шулуун хамар, цэвэрхэн зассан сахал, өөртөө итгэлтэй өтгөн хөмсөг нь ямар ч эмэгтэй хүний харцыг булаам. Амараа өөрийгөө дорд үзэхийг хүссэнгүй. Гэвч Сарнайгийн сонголт яагаад энэ залуу дээр тогтсоныг тэр дотроо битүүхэн гайхаж, нэг л мэдэхэд өөртэйгөө харьцуулж эхлэв. Бат ярихдаа нэг л тайван, дуу нь ч сонсголонтой аж. Тэр Сарнайгийн тухай ганц ч үг цухуйлгасангүй, зөвхөн ажил төрөл, хоббиныхоо тухай завсар чөлөөгүй хөөрнө.
Хэдэн цаг үргэлжилсэн уулт тэдний давсгийг чинэрүүлжээ. Ойр хавьд нийтийн бие засах газар хаалттай байсан тул тэд баарны арын харанхуйвтар булан руу очихоор болов. Сарны гэрэл бүдэгхэн тусах тэрхүү модон хашааны дэргэд тэд зэрэгцэн зогслоо. Амараа бие засаж байхдаа санамсаргүй байдлаар хажуу тийшээ харчихсан юм. Тэрхэн зуур харсан зүйл нь түүний эр хүний бардам занг өөрийн эрхгүй мохоож орхив.
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар