Болсон явдал
Xaвчaap” Бямбaцэцэг шиг xaвчдaг xүүxэн ч oдoo бaйxгүй биз дээ...
Хөвсгөл
2026.03.07, 20:38
2300 views
Авто баазын засварын заалны буланд хуучин дугуйнууд өрж, дээр нь навсгар нэхий дээл дэвсээд хагас хэвтэх Цанлигийг тойрон залуу жолооч нар ам ангайж, шүлсээ гоожуулан сууна. Гадаа жавар тачигнаж, гараашийн төмөр хаалга салхинд хангинах боловч дотор халуухан яриа өрнөх аж. Цанлиг бол энэ баазын амьд домог, "Мянгуужин" хочит нэгэн. Түүнийг яриад эхлэхээр холын тээвэрт гарах ёстой залуус машинаа ч асаахаа мартаж, хамаг анхаарлаа Цанлигийн хөдөлгөөн бүрийг даган төвлөрүүлнэ.
Тэрээр навсгар халааснаасаа хавтай тамхиа гаргаж, галдаад уртаар соров. Утааг нь тааз өөд бургиулж байснаа харимгаг насны энэ эр нүдээ гялалзуулан ийн хүүрнэлээ.
"За, та нар намайг олон газраар явсан гэж бодож байна уу? Тийм ээ, би Монгол орныг хөндлөн гулд туулсан. Аймаг, сум болгонд амрагтай байлаа гэвэл хэтрүүлэг болохгүй. Гэхдээ..." тэрээр түр дуугаа хурааж, сахлаа илбэснээ, "Архангайн 'Хавчаар' Бямбацэцэг шиг хүүхэнтэй би насандаа таарч байсангүй. Тэр бол зүгээр нэг хүүхэн биш, зүгээр л байгалийн гамшиг байсан юм" гээд гуяа нэг хүчтэй алгадаж орхив.
Залуус бие бие рүүгээ харж, дор бүрнээ хүлээлт дүүрэн санаа алдацгаалаа. Цанлиг үргэлжлүүлэн:
"Тэгэхэд би залуу ч байж. Нэг удаа Архангайд очоод нутгийн жолооч нарын өмнө томорлоо. 'Өвөр дулаацуулчих олигтойхон чавганц байна уу? Эмнэг хангал байсан ч хамаагүй, сургаад өгье' гэж ам гарсан юм. Гэтэл тэд 'Манай энд Хавчаар Бямбацэцэг гэж айхтар дур тачаалтай хүүхэн бий. Бид хангаж чаддаггүй юм. Олон газраар явж хөнжлийн эрдэм сурсан чи л үзээд алд' гэдэг байгаа. Би ч дотроо 'Муусайн нутгийнхан нь чадахгүй болохоороо л ингэж байгаа юм' гэж бодоод зааж өгсөн хаягаар нь очлоо."
Цанлиг яриагаа амьд болгох гэж босож суугаад, гараараа дүрслэн харуулна.
"Яваад очтол нэг их том гэр...
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар