Болсон явдал

Баянхошууны эцсийн орчим 1970-аад оны эхээр Халтармаа гэдэг нэгэн бүсгүй байжээ. Тэрээр ...

Хөвсгөл

2026.10.07, 18:45

Баянхошууны эцсийн орчим 1970-аад оны эхээр Халтармаа гэдэг нэгэн бүсгүй байжээ. Тэрээр ...

281 views

Баянхошууны эцсийн орчим 1970-аад оны эхээр Халтармаа гэдэг нэгэн бүсгүй байжээ. Тэрээр нэр шигээ халтар нэгэн биш xарин эр хүн халдаж зурхлэх нь битгий хэл барагтайхан зуудаг нохой ч дайрахаас халширмаар, хэтрүүлж хэлсэн хунд лусын дагина шиг сайхан амьтан байсныг тэр үеийн залуус андахгүй. Чойжин гуайнх арилгасан сонгино шиг ганц сайхан охиндоо Халтармаа гэдэг нэр егсен нь ч бас учиртай гэдэг. Эхнэр нь таван удаа терсен боловч нэг нь ч хн болсонгуй. Энэ нь бас л учиртай байсныг ганц хоёр хүн гадарлана.

Үүнийхээ учрыг тэрбээр халамцуухан үедээ хэн нэгэнд сайрхан ам алдчихсан гэдэг Чойжин гуай 1930-аад оны уеэс Дотоод яаманд ажиллах олон ч эсэргууг илруулж, заримыг нь еерийн гараар цааш нь харуулж. Цусан гавъяаны одонгоос эхлээд маршалын гараас ногоон буу, орос сэлмээр шагнуулж явжээ. Тэгж байхдаа эсэргүү нэрээр хамаг яам нарыг хадаад дуусчихсан 1940-ээд оны сүүлчээр хэнгэрэг цохин бөөлж олны бишрэлийг хүртээд байсан Хөвсгөл зүгийн Яндаг зайран гэгч 70 гаруй насны хөгшинг өөрийн гараар барьж иржээ.

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,200₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших