Насанд хүрэгчдэд

Нарснаас гарч ирээд охин дүүгээ гэж мэдэлгүй...

Хөвсгөл

2026.10.09, 19:39

Нарснаас гарч ирээд охин дүүгээ гэж мэдэлгүй...

422 views

Найман жилийн хүлээлт ердөө ганцхан шөнийн дотор эмгэнэл болж хувирна гэж хэн санах билээ. Эхийн баярын нулимс өглөө нь гашуудлын мэлмэрсэн нулимсаар солигдож, нэгэн айлын хувь заяа тэр чигтээ нуран унах гэж байлаа. Гэрийн баруун орон дээр хажуулж хэвтсэн эх нь орж ирсэн хүнийг таньж ядан, нүцгэн цээжээ дээлээрээ татан "Хашааны хаалга түгжсэн л байлтай" хэмээн бодон, ардаас нь Наранг ороод ирэх нь үү гэсэн шиг чимээ чагнан ханцуйгаа шурган хагас өндийв. Зандраа инээмсэглэн зогсож, нас, хүлээлт хоёрт дарагдан өтөлж хөгширсөн эхээ өрөвдөн "Хөгширнө гэдэг ямар хурдан юм бэ" гэж бодохын зуур, гол руу нь зурагдаад ирэхэд тэсэлгүй "Ээжээ, сайн уу?" хэмээн хоолой зангируулав.

"Хүү минь... үр минь... Чи мөн үү?" гэж эх нь шивгэнэн, тамирдаж сульдсан дуугаар үглэв. Зандраа уяран, "Ээжээ... Ижий минь дээ" гээд нулимс унагахад, эх нь түүнийг тэврэн аанай л уйлав. "Ээж нь хүүтэйгээ амьд мэнд уулздаг байж дээ. Ээжид нь хүүгээ эргэж тойрох чадал байх биш дээ. Муу талиймараас хойш гар мухардаж, хөл явгараад... сураг алдаж, сэтгэлээрээ бэтгэрч суулаа. Ээж нь хүүдээ цай цүү чаная. Аяганы амсар зуулгахгүй" хэмээн үглэн босов.

Зандраа хүрэмээ тайлж, эцгийнхээ суудалд хоймроо голлон завилан суугаад, галын илчинд тавиран найман жилийн өмнө гарсан төрсөн гэрээ сониучирхан харц гүйлгэн тойруулж харав. Түүний налж суусан хоймрын орны урдуур хямд төсөр эрээн даавуун хөшиг унжуулж, хөшигний ам нийлээгүй хоосон хэцэд цагаан даавуун дээр сүүл шүхэрлэсэн тогос шувууг их дадамгай хатгамлаж тогтоосон байжээ. Энэ охин дүүгийн ор бөлгөө. "Эр хүн энэ айлд их ховор орж гардаг юм байна даа. Орой үдэш хоёр бүсгүй амьтан айж ичдэг л байх даа" гэж Зандраа санахын сацуу, найман жилийн дотор энд юу ч өөрчлөгдсөнгүйг гайхаж байлаа.

Эх нь орныхоо толгойд байдаг "өмчийн" хайрцаг руугаа мөлхөж хүрээд, бамбай гудсан доогуураа гараа шургуулж жижигхэн холбоо түлхүүр авч хайрцгаа нээн, хэдийд ч юм бэ цоохор бөсөд боож хадгалсан чихэр гаргаж таваглахдаа "Манай Наран чихэр тэсгээхгүй ээ. Чихэр бурмаар амлаж өссөн юм шиг далд шүүрч, хулгайлж идээд дуусгачихдаг юм. Амьтан хүн орж ирэхээр би л нүүрээ улайлгадгийг ер мэдэхгүй шүү. Өдий болсон хүүхэн яана даа, мэдэхгүй. Миний хүү ч харин чихрийг тоодоггүй байж билээ" хэмээн охин дүүг нь ховлож, Зандрааг завсар нь хавчуулан магтаж амжлаа.

"Ээж минь дээ. Хүү нь ялаа дууссан. Одоо л нэг хүн шиг амьдаръя. Алдаж ханалаа" гээд Зандраа засангаас суллагдсан бичгээ эх рүүгээ итгэлтэй сарвайв. Зандрааг хооллох зуур эх нь хажууд нь ирж суугаад толгойг нь илж байснаа "Алив ээж нь нэг хүүгээ үнэрлэе" гэлээ.

Эх нь охин дүүгийн орныг Зандраад засаж өгөв. Зандраа ус цасанд ороогүйдээ цааргалж, баруун орон дээр дээл хөдлөөд унтчихъя гэсэн авч эх нь тас зөрөөд зөвшөөрсөнгүй.

"Бүсгүй хүүхэд чинь томрохоороо сэтгэл зовоох нь ихсэх юм. Ингээд л тэнээд л намайг чинь шар махтай нь хатаана шүү. Амьдралын зах амсаж чадалгүй гэдэс гүзээгээ чирчих вий гэж айх юм" гээд эх нь ам хамхилгүй урсгаж гарлаа. Харин Зандрааг өөр үнэр, өөр хүсэл тачаал тамлаж байжээ. Зандраа нүд анилан нойрмоглож эхэлснээ тэр дорхноо цочиж сэрчихээд хэсэгтээ унтаж чадахгүй холбирч эхлэв. Бүсгүй дүүгийнхээ хэт их үнэртэн шингээсэн хөнжил дотор дэмий л сэтгэлээ шаналаан өнхрөлөө. Саяхны явдал, өнгөрсөн үеийн хэсэг бусаг тасархай дуртгал санаанд нь орж гарч, тогтож өгөхгүй орон унаган шиг чавхдаж одно.

Зандраа нүүрэн дээрээ хүйтэн ус цацаж, бодлоо сарниулахыг хичээн суутал том болсон охин дүү Наран нь гэртээ орж ирлээ. Найман жилийн дараа уулзаж буй ахынхаа барааг хараад Наран гайхан зог тусав. Харин Зандраа дүүгийнхээ царайг ширтэх зуур...

Цааш юу болсон гээч? 👉 Үргэлжлэлийг сайт дээр бүрэн эхээр нь уншаарай 🔥

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,300₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших