Болсон явдал

Би маш их шартай. Хүнд дээрэлхүүлнэ, үгээр идэгдэнэ гэсэн ойлголт надад байхгүй

Anuk

2026.04.05, 17:31

Би маш их шартай. Хүнд дээрэлхүүлнэ, үгээр идэгдэнэ гэсэн ойлголт надад байхгүй

535 views

Намайг Анир гэдэг. Би өнөөдөр 25-хан настай хэрнээ бүхэл бүтэн амьдралыг туулаад үзчихсэн мэт, сэтгэлийн гүн дэх сорвио илж суугаа нэгэн эмэгтэй. Гэхдээ энэ бол гунигт түүх биш, харин өөрийгөө олсон, магадгүй эмэгтэй хүний “ухаан” гэж юу байдгийг маш хүнд хичээлээр сурсан түүх юм.

Бид хоёр яг л үлгэрт гардаг шиг эхэлсэн. Хоёулаа айлын эрх танхи, гадаадад боловсрол эзэмшсэн, ирээдүй нь гэрэлтэж байсан залуус. Гэрлэхэд маань хадмууд маань хотын төвд байр бэлдэж, миний аав ээж машин, тавилга, бүр аяга тавгийг маань хүртэл хамгийн чанартайг нь сонгож өгсөн. Бидэнд дутах зүйл нэг ч байгаагүй. Гэвч хүний амьдрал эд матeриал дээр биш, ердөө л хоёр хүний зан араншингийн ирмэг дээр тогтдог юм билээ.

Би маш их шартай. Хүнд дээрэлхүүлнэ, үгээр идэгдэнэ гэсэн ойлголт надад байхгүй. Анхны маргаан ердөө л нэг оймсноос болж эхэлсэн байх. Гэвч тэр жижиг маргаан даамжирсаар сарын дараа гэхэд бид бие бие рүүгээ гар далайдаг болчихсон байлаа. Нөхөр маань намайг зоддог байсан гэж би хэлэхгүй. Бид хоёр хоорондоо “зодолддог” байсан юм. Тэр намайг түлхвэл би өөдөөс нь сандал авч шиднэ. Тэр намайг хараавал би түүнээс дор үгээр зүрхийг нь зүснэ.

Айлын том охин, доороо хоёр дүүтэй болохоор "Ээж минь намайг харж байгаа, дүү нар минь намайг дуурайж яваа" гэх бодол намайг аав ээждээ ганц үг ган хийлгэдэггүй байлаа. Гэвч дотроо би өөрийгөө танихаа байж, нэг л мэдэхэд үзэн ядалтаар дүүрсэн "шулам" болж хувирсан. Нүдний минь оч алга болж, зөвхөн хэзээ, яаж дайрах вэ гэсэн бэлэн байдалд амьдрах болсон.

Тэр нэг орой бидний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Дахиад л тэр хэрүүл, дахиад л тэр

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших