Насанд хүрэгчдэд

ЭХНЭР МААНЬ НЯЛХ БИЕТЭЙ ХӨХҮҮЛ ЮМ БАЙЖ ШӨНӨ ДӨЛӨӨР

Хөвсгөл

2026.04.12, 03:39

ЭХНЭР МААНЬ НЯЛХ БИЕТЭЙ ХӨХҮҮЛ ЮМ БАЙЖ ШӨНӨ ДӨЛӨӨР

1759 views

Намайг Батболд гэдэг. Барилгын инженер мэргэжилтэй болохоор өглөөнөөс үдэш хүртэл талбай дээр тоос шороо, бетон зуурмагтай зууралдсаар гэртээ ядарч ирдэг жирийн нэгэн залуу. Миний эхнэрийг Наран гэдэг. Бид суугаад гурван жил болж байгаа бөгөөд хоёр сарын өмнө анхны хүүгээ өлгийдөн авсан юм.

Гэвч энэ жаргалтай мөч удаан үргэлжилсэнгүй. Сүүлийн хэдэн долоо хоног миний хувьд там шиг байлаа. Наран төрснийхөө дараа нэг л өөр болчихсон. Уг нь хүү бид хоёроос өөр зүйлд анхаардаггүй байсан хүн чинь утсаа нууж, орой үдэш гэнэтхэн "Сүү тасарчихлаа", "Ойрхон дэлгүүр ороод ирье" гэж гараад цаг тухай алга болох нь олширсон юм. Хамгийн гол нь түүнийг ороод ирэхэд нь нэг л танил бус, хурц 3аар үнэртэнэ. Энэ бол эмэгтэй хүний сүрчиг биш, харин эрэгтэй хүний маш хүчтэй үнэртэй усны үнэр байлаа. Харамсал, хардлага хоёр зүрхэн дотор минь могой шиг ороолдож, би Нараныг өөр хүнтэй болоод намайг хуурч байна гэдэгт бат итгэх болов. Гэхдээ би хүүгээ бодоод, бас бүрэн нотлоогүй байгаа болохоор дотроо нуугаад л яваад байв.

Тэр өдөр би ажлаасаа эрт иртэл Наран гэртээ байсангүй. Ээж нь хүүг минь салхилуулна гээд аваад явсан байж. Би ширээний ард суугаад Нараныг хүлээлээ. Цаг нэг, хоёр, гурваар өнгөрч, гадаа харанхуй боллоо. Утас руу нь залгахад "Хэрэглэгч түр боломжгүй" гэх хүйтэн хариу дуулдана. Шөнийн 11 цаг өнгөрч байхад хаалганы цоож дуугарч, Наран орж ирлээ.

Түүнийг орж ирэхэд өрөөгөөр нөгөөх заарны үнэр хамар цоргив. Би үг ч дуугарч чадахгүй түүн рүү хартал тэр гуйвалж, нүд нь гөлөрчихсөн байлаа. Хамгийн аймшигтай нь түүний амнаас согтууруулах ундаа үнэртэж байсан юм. Хөхүүл эмэгтэй, дөнгөж төрсөн нялх үртэй эх хүн байж шөнө дөлөөр согтуу, эрэгтэй хүний үнэртэй ус үнэртүүлээд ороод ирэхэд миний доторх хамаг тэвчээр тасарч орхив.

- "Чи хаана байсан юм?" гэж би шүд зуун асуулаа.

- "Батболд оо... би зүгээр л..." гэж тэр амандаа бувтнаад хувцасны шүүгээ түшлээ.

Би шууд босож очоод түүнийг гараас нь угзарсан. Тэр надаас харцаа буруулж, нэг л нууцлаг, бас айсан шинжтэй байв. Тэр 3аарны үнэр бүр ч тод мэдрэгдэхэд....

ҮРГЭЛЖЛЭЛ ТӨСӨӨЛӨШГҮЙ... УНШААРАЙ

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,200₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших