Болсон явдал
Миний охин миний хүүтэй үерхдэг байж. Би гэдэг хүн хоёр өөр эмэгтэйгээс....
Anuk
2026.03.13, 13:19
4165 views
Намайг Тулга гэдэг. Одоо би дөчин насны босго алхаж яваа, амьдралын зах зухаас атгаж, өөрийн гэсэн бизнес, тогтсон гэр бүлтэй эр хүн. Гэвч хүний амьдрал гэдэг хэзээ ч тааж мэдэшгүй эргэлтүүдээр дүүрэн байдгийг би өнгөрсөн долоо хоногт л яг таг ойлголоо. Цээжний гүнд хөндүүр оргиж, хоолой дээр нэг юм тээглэчихээд гарахгүй байгаа мэт тийм нэг хачин мэдрэмж намайг эзэмдээд байна.
Бүх зүйл арван найман жилийн өмнөөс эхлэлтэй. Тэр үед би Нугармаатай үерхдэг байлаа. Бид нэг ангийнх, бүр багаасаа л хамт тоглож өссөн хоёр. Нугармаа намуухан дуутай, ямар ч үед хүнийг ойлгож чаддаг, дулаахан харцтай охин байв. Бидний хайр дурлал яг л тунгалаг горхи шиг цэвэр ариун, ирээдүйн талаарх ягаан мөрөөдлөөр дүүрэн байсан сан. Гэвч тэр үеийн залуусын адил надад Солонгос руу явж мөнгө олж, амьдралаа босгох том хүсэл төрлөө.
"Би удахгүй ирнэ ээ, хоёулаа сайхан амьдарна" гэж амлаад би нисэх онгоцны буудал дээр түүнийг нулимстай нь үлдээгээд одсон юм. Эхэндээ өдөр бүр ярьж, захидал бичилцдэг байлаа. Гэвч цаг хугацаа, орон зай гэдэг хүний сэтгэлийг аажмаар хөргөдөг аж. Солонгосын хүнд хүчир ажил, шинэ орчин намайг өөртөө уусгаж, Нугармаагийн дуу хоолой алсарсаар л байв. Хоёр жил өнгөрөхөд бидний холбоо тасарсан. Тэнд би өөрөөсөө хэд дүү, эрч хүчтэй нэгэн монгол бүсгүйтэй танилцаж, амьдрал маань огт өөр зүг рүү эргэсэн юм.
Би эх орондоо ирэхдээ эхнэртэй, хөрөнгө мөнгөтэй, бас шинэ амьдрал эхлүүлэх итгэлтэй ирсэн. Нугармааг хаана, юу хийж явааг сураглаагүй. Магадгүй тэр намайг аль хэдийн мартаж, өөр хүнтэй суугаад аз жаргалтай байгаа биз гэж өөрийгөө зөвтгөн боддог байлаа.
Одоо миний охин Анужин арван долоон настай. Төгсөх ангийн сурагч. Хэдэн сарын өмнөөс охин маань нэгэн хөвгүүний тухай ярих болж, нүд нь баяраар гэрэлтдэг болов. "Аав аа, Хүслэн их ухаалаг, яг тань шиг хөдөлмөрч" гэж ирээд л магтахад нь би дотроо "За, миний охин ч том болж дээ" гэж бодоод инээмсэглэж суусан. Өнгөрсөн амралтын өдрөөр охин маань тэр хүүг гэртээ урьж, бидэнтэй танилцуулахаар боллоо.
Хаалга тогшиж, өндөр нуруутай, цэвэрхэн царайтай, харцнаас нь нэг л танил дулаан мэдрэмж төрөх залуу орж ирэв. Тэр өөрийгөө Хүслэн гэж танилцуулаад, надад гарыг минь сунгахад би яагаад ч юм бэ үл ялиг чичирсэн. Түүний инээмсэглэл, ярианы өнгө... хаа нэгтээ харсан мэт сэтгэл тийм гэхийн аргагүй сонин болчихов.
Хоолны ширээний ард бид ярилцлаа. Хүслэн их төлөвшсөн, чамбай хүү аж. Би түүнээс гэр бүлийнх нь талаар асуухад тэрээр:
– Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Миний ээжийг Нугармаа гэдэг. Ээж маань намайг ганцаараа өсгөсөн юм гэв.
Тэр нэрийг сонсох мөчид миний дотор пал хийгээд явчихлаа. Сэрээгээ гараасаа алдах шахав. Нугармаа...
ТӨЛБӨР ТӨЛӨХӨӨС ӨМНӨ ДООШ ГҮЙЛГЭЭД ЗААВАР БИЧЛЭГ ҮЗНЭ ҮҮ!
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар