Насанд хүрэгчдэд
Найз нарынхаа үгэнд орж өөрөөсөө өчнөөн насаар дүү нөхөр авсан чинь юу болсон гэж санана
Anuk
2026.04.03, 14:15
1114 views
Үүрийн жихүүн агаар цонхны завсраар зүсэн орж ирэхэд Саруул хөнжлөө эрүү хүртлээ татлаа. Хажууд нь хэвтэх эрийн жигд амьсгал аниргүй өрөөнд хүндээр цуурайтана. Энэ бол түүний нөхөр Тэмүүлэн. Өөрөөс нь арван хоёр насаар дүү, залуу халуун насандаа яваа, эрч хүчээр дүүрэн эр. Гэвч Саруулын сэтгэлд энэ дулаан хөнжил мөс шиг хүйтэн оргиж, ходоодны гүнд нь нэг л таагүй зангилаа үүсчээ.
Энэ бүхэн хоёр жилийн өмнө эхэлсэн юм. Тухайн үед Саруул дөчин насны босго алхаад удаагүй, амжилттай яваа бизнесмэн эмэгтэй байв. Ганц бие амьдралдаа дассан байсан түүнийг найз бүсгүйчүүд нь шахсаар байгаад Тэмүүлэнтэй танилцуулжээ. "Одоо цагт наад насны зөрүү чинь юу ч биш. Залуу хүний энерги авч, өөрийгөө тордох хэрэгтэй. Чи хангалттай их ажиллалаа, одоо жаргах цаг чинь" гэх найзуудынх нь гоёчлон хэлсэн үгс Саруулын дотор нуугдаж байсан ганцаардлын оч дээр тос нэмчихсэн хэрэг.
Тэмүүлэн эелдэг, анхааралтай, бас дэндүү царайлаг байв. Түүний залуу насны эрч хүч Саруулыг дахин залуужсан мэт мэдрэмж төрүүлж, удалгүй тэд нижгэр хурим хийсэн юм. Гэвч баяр хөөр удаан үргэлжилсэнгүй.
Тэр өглөө Саруул эрт сэрээд гал тогооны өрөөнд кофе уунгаа ширээн дээр орхисон Тэмүүлэнгийн утсыг харлаа. Утас нь dur-par хийн чичирч, дэлгэц дээр нь "Миний гүнж" гэсэн нэр гарч ирэв. Саруулын зүрх палсхийж, гар нь үл мэдэг чичирнэ. Нууц кодыг нь тааж нээхэд (тэр нь Тэмүүлэнгийн өөрийнх нь төрсөн өдөр байв) нүд хальтрам зурвасууд хөвөрч эхэллээ.
ҮРГЭЛЖЛЭЛ ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар