Насанд хүрэгчдэд
НӨХРӨӨСӨӨ УЙДААД... НУУЦ АMPАГТАЙ БОЛТОЛ
Хөвсгөл
2026.07.02, 13:30
688 views
Арван жилийн өмнө нөхөр Тулгаа би "төлөв даруу, түшигтэй эр" гэж хэлэх дуртай байлаа. Одоо бол "уйтгартай, гөжүүд" гэж л тодорхойлно. Энэ хоёр үг түүнийг яг таг илэрхийлнэ. Орой бүр яг 18 цаг 40 минутад хаалга онгойлгож орж ирээд, гутлаа яг л тогтсон газар нь тайлах аястай. Тэгээд гараа угааж дуусаад, хоолойгоо зассанаа “Сонин юу байна?” хэмээн асууна. Миний хариултыг хүлээж ч амжилгүй, удирдлагаа шүүрч аваад л, спортын тойм, эсвэл улс төрийн мэтгэлцээн гээд л үзэж эхэлнэ. Бидний яриа дунджаар гурван өгүүлбэрээс хэтрэхгүй. “Сайн, сайн. Ядарсан уу?” гэснээс өөр үг унагах ч шаардлагагүй юм шиг санагдана.
Толины өмнө зогсоход гучин таван настай Сарангийн дотор ямар нэг зүйл хумигдаж буйг мэдэрлээ. Гоо үзэсгэлэн бүдгэрээгүй ч нүднийх нь оч унтарчихсан байв. Энэ байрны хуучирсан ханын цаас, Тулгын өмсдөг сунасан судалтай футболк хоёр намайг амьдаар нь залгиж байх шиг санагдана. Би ямар нэг өөр зүйлийг, магадгүй аюултай ч хамаагүй амьд мэдрэмжийг хүсэж байлаа. Айдас, баяр баясгалан, хайр, шунал гээд л юу ч байсан хамаагүй.
Гэтэл гэнэтхэн бүх зүйл өөрчлөгдсөн юм. Зориг… Тулгын яг эсрэг дүр. Өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, миний хэлэх гэсэн үг болгоныг нүднээс уншдаг мэт тийм нэгэн. Анхны кофеноос эхлээд л бидний харилцаа галт тэрэг шиг хурдалсан. Би ийм догдлол, амьдралын амтыг хэдийнэ мартжээ.
Анх удаа нөхөртөө худлаа хэлэхдээ гар чичирч байсан ч, "Ажил дээр тайлангийн хугацаа эхэлчихсэн болохоор оройтох байх" хэмээн мессеж бичихдээ өөрийгөө үзэн ядаж байлаа. Гэхдээ Зоригийн машинд суунгуутаа тэр бүхнийг мартчихав. Зориг намайг хотын хамгийн өндөр барилгын дээвэр дээр байх ресторанд дагуулж очлоо. Тэндээс харагдах хотын гэрэл миний хуучин байрны бүдэг чийдэнгээс мянга дахин тод байсан юм.
"Чи ийм орчинд байх ёстой хүн" гэж Зориг миний гарыг атгахдаа хэлэхэд би тэр мөчид өөрийгөө үлгэрийн баатар мэт мэдэрсэн. Зоригийн үнэтэй сүрчигний үнэр, түүний ярьж буй ирээдүйн төлөвлөгөөнүүд, дэлхийг тойрох аялал... Энэ бүхэн Тулгын "Цахилгаан их зарцуулж байна, гэрлээ унтраа!" гэдэг үгнээс хамаагүй дээр байлаа. Би түүний үгэнд итгэж, хоёр гараараа зууран авсан юм.
Сар гаруйн хугацаанд би хоёр ертөнцийн дунд амьдарлаа. Өдөр нь Зоригтой өнгө өнгийн дарсаар хундага тулгаж, амьдралын амтыг мэдэрч, орой нь хуучин байрандаа ирж Тулгын чанасан давс багатай шөлийг дуугүйхэн ууна. Энэ уйтгартай амьдралаас зугтаж чадаж байна гэсэн бодол миний цээжийг тэлж байлаа.
Гэвч нэгэн амралтын өдөр бүх зүйл орвоогоороо эргэв.
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар