Болсон явдал

Би яах вэ! үлдэж байгаа үрд минь л хэцүү байх - УУРХАЙЧИН ААВЫН ЗАХИДАЛ

Хөвсгөл

2026.05.12, 17:30

Би яах вэ! үлдэж байгаа үрд минь л хэцүү байх - УУРХАЙЧИН ААВЫН ЗАХИДАЛ

1045 views

Баяр уурхайд ажиллаад арав гаруй жил болж байгаа. Долоо хоног шороо тоосон дунд зүтгэж, долоо хоног гэртээ халуун бүлээрээ тухлах тэр л мөч түүний амьдралын цорын ганц утга учир байв. Тэр өөрийгөө сайн аав, халамжит хань, гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа эр хүн гэж итгэдэг байлаа. Гэвч энэ удаагийн "буулт" түүний ертөнцийг орвонгоор нь эргүүлчихэв.

Тэр өдөр Баяр ээлжнээсээ нэг өдрийн өмнө буусан юм. Гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барих гэж яарсаар орцныхоо үүдэнд ирэхэд нь нэгэн танихгүй машин байрных нь гадаа байхыг анзаарчээ. Гэртээ ороход эхнэр нь сандарч, нэг л биш байсан тэр дүр зураг одоо ч нүдэнд нь илхэн. Шүүгээний цаанаас илэрсэн тэр залуу, эхнэрийнх нь гэмшсэн биш, харин ч "баригдах нь баригдлаа" гэсэн шиг хүйтэн харц...

Энэ бол анхных биш байв. Хэдэн жилийн өмнө нэг удаа ийм ангал руу унахад нь тэр уучилсан. "Хүүхдүүдийнхээ төлөө, гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлын төлөө" гэж өөрийгөө хуурч, мартахыг хичээсэн. Гэвч итгэл гэдэг зүйл нэг удаа цуурахаараа ахиад хэзээ ч хэвэндээ ордоггүй аж. Тэр залууг гэрээсээ хөөж гаргаад, эхнэртээ "Одоо боллоо, ахиж би чадахгүй" гэж хэлэхдээ Баярын хоолой зангирч байсан ч шийдвэр нь эцсийнх байлаа.

Одоо тэр уурхайн хотхоны зэвэрсэн төмөр ортой жижигхэн өрөөндөө тааз ширтэн хэвтэнэ. Гэр нь хоосорч, эхнэр нь хувцсаа аваад явснаас хойш долоо хоног өнгөрчээ. Хамгийн хачирхалтай нь, тэр хүнд маш их гомдож, үзэн ядаж байгаа хэрнээ үдшээр ганцаардахдаа утас руу нь залгаж, зүгээр л хоолойг нь сонсмоор санагдах юм. Тэр эмэгтэй түүний залуу насны хайр, хүүхдүүдийнх нь эх, хамтдаа байгуулсан амьдралынх нь тал байсан учраас тэр байх.

"Би юуны төлөө ингэж зүтгэсэн юм бэ?" гэх асуулт толгойд нь эргэлдэнэ. Бусдаас дутахгүй амьдруулах гэж, халуунд халж, хүйтэнд хөрч, газар доорх харанхуйд амь насаараа дэнчин тавьж ажилласны эцэст ийм л шагнал авлаа гэж үү?

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,200₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших