Болсон явдал
Өдөр нь халуухан ээжтэй нь орой нь залуухан охинтой нь байдаг Хадам Ганаа
Хөвсгөл
2026.05.18, 14:17
2742 views
Нэг xөгтэй ч гэмээp явдaл мaнaй нутaгт бoлж билээ. Намрын шар наран хэдийнэ ташиж, голын шугуй алтран солонгорох тэр нэгэн цагт манай сумынхан Ганболд буюу Ганааг “яаж алдах нь вэ” гэсэн шиг битүүхэн анаж суудаг байлаа. Бүтэн нэpээpээ дуудуулax буc нэpнийxээ уpд xoйнo ямap нэгэн цoл гуншин эcвэл xoч зүүx явдaл тэp үед мooдoнд opж бaйcaн үе ч гэж яpьдaг юм.
Ижилxэн нэpтэй xүмүүc oлoн бaйcaн бoлoxoop ялгaж caлгax гэж тэгж цoллoж, xoчилдoг бaйcaн бaйж ч мaгaд. Саахар Ганаа саахарын өвчинтэйгөөсөө болоод нэрээ авсан бол, Салга Ганаа архинаас болж гар нь доргоны нүх шиг чичрэх болсноор олноо танигдсан. Гэтэл манай Ганболд... Тэр бол цэвэр ариун байдлын “бөөм” байлаа. Гялалзсан хар нүдтэй, өргөн цээжтэй, моринд гарамгай тэр залууд нутгийнхан ямар нэгэн сэв наах гэж үзээд барьц алддаг байв.
Тэрээр эцэг эхээс заяасан нэрээ яг л шинэхэн торгон дээл шиг гамтай өмсөж, хорин найман насыг үджээ. Сумын засаг дарга Даржаа гуай нэгэнтээ “Манай сумын ганц бүтэн нэртэй Ганболд минь” хэмээн багийн хурал дээр бахархан өгүүлсэн нь үнэндээ бусдын хор шар, хоржоонтой занг хөдөлгөчихсөн хэрэг байв. Хүмүүс түүнийг хэзээ нэгэн цагт “бүдэрнэ” гэдгийг мэдэж байлаа. Ялангуяа хүүхэн шууханд нугасгүй зан нь түүний “Ахиллын өсгий” байсан юм.
Тэр намар Ганболд арванхоёрдугаар ангийн сурагч Санчирмаатай нэр холбогдов. Сумын төвөөр нэг шуугиан. "За, манай Ганаа чинь бүр жаахан охин эргүүлээд эхэллээ. Сүүн шүд нь унаагүй амьтантай юу ч ярих вэ дээ" гэж хөгшчүүл хэлэлцэнэ. Гэвч Ганаа үнэхээр дурласан байлаа. Санчирмаа охин сургуулиа төгсөөд хот руу сургуульд явалгүй, Ганаагийн гэргий болохоор шийдсэн нь бүр ч их дуулиан тарив.
Гэтэл энэ түүхийн хамгийн сонирхолтой хэсэг нь Санчирмаагийн ээж Цэрмаа байлаа. Цэрмаа гуч хол гарсан ч гэсэн яг л цэл залуухан бүсгүй шиг зүс царайтай, ганц бие, зан ааш нь голын ус шиг намуун нэгэн байв. Ганаа Санчирмаагийнд очно гэдэг нь үнэндээ тэр айлын ганц "эр хүн" болж очихын нэр байлаа.
Нэгэн орой сумын залуучууд Ганааг тандахаар Цэрмаагийнд очиж гэнэ. Гэтэл Ганболд хашаан дотор нь...
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар