Болсон явдал

Араар тавилтын дараах өглөө бид хоёр ийм зүйл тохиолдсон юм

Anuk

2026.03.10, 19:07

Араар тавилтын дараах өглөө бид хоёр ийм зүйл тохиолдсон юм

1981 views

Намайг Анир гэдэг. Арван хоёр жилийн өмнөх тэр нэгэн бороотой өглөөг би өчигдөр мэт тод санадаг юм. Манай хэлтэст шинээр орсон тэр залууг анх харахад л цээжин дотор нэг зүйл пал хийгээд явчихсан. Түүний хөнгөн инээмсэглэл, өөртөө итгэлтэй боловч даруухан алхаа нь миний сэтгэлийн гүнд хэзээ ч арилшгүй мөрөө үлдээсэн юм. Гэвч бидний дунд үл үзэгдэх нэгэн хана байлаа. Би түүнээс эгч байсан болохоор тэр намайг үргэлж "эгчээ" гэж хүндэтгэн дуудна. Энэ үг надад хэзээ ч сонсож байгаагүй хамгийн гашуун үг шиг санагддаг байж билээ.

Хамт ажиллах хугацаанд би түүнийг битүүхэн ширтэж, ажил дээрээ санамсаргүй таарах болгондоо догдолж явсан ч тэр надаас түрүүлж хүнтэй гэрлэв. Хуримынх нь зарыг сонсоод зүрх минь яаж зүсэгдсэнийг хэн ч мэдээгүй. Хэсэг хугацааны дараа би ч бас хүнтэй сууж, амьдралын өөр хэмнэлд орсон юм. Нөхөр минь халамжтай, сайн хүн байсан болохоор би хүүхдээ харж, ажлаасаа хөндийрөхдөө тэр залууг мартаж эхэлж байна гэж өөртөө итгүүлж байв. Гэхдээ хүний сэтгэл гэдэг хааяа нэг харанхуй шөнөөр өнөөх дурсамжийг босгоод ирдэг сонин эд.

Хүүхдээ цэцэрлэгт өгөөд эргээд ажилдаа ороход тэр минь хэлтэстээ байж л байлаа. Түүнийг хараад баярлах сэтгэл төрөвч, "Би одоо эхнэр хүн, би үнэнч байх ёстой" гэсэн зарчим минь намайг хязгаарлаж байв. Бид зүгээр л эгч, дүү хоёр шиг харилцаатай хэвээр үлдсэн.

Гэвч өнгөрсөн жилийн шинэ жил бүх зүйлийг өөрчилсөн юм. Нөхөр минь удаан хугацааны томилолтоор гадаад руу явж, би гэртээ ганцаардлаа мэдэрч эхэлсэн тэр үед бид хоёр илүү ойрхон ярилцах боломж гарлаа. Тэр эхнэрээсээ салаад удаагүй, ганц бие байв. Магадгүй энэ нь миний дотор нуугдаж байсан хүслийг өдөөсөн биз. Юунаас ч юм бэ айж, өөрийгөө барьсаар л байлаа. Гэвч нэг орой бид хоёр ажил дээрээ хоцрохдоо би тэсгэл алдаж, түүнийг түрүүлээд үнсчихсэн. Арван хоёр жилийн хүсэл тэр ганц үнсэлтэнд багтсан мэт. Үүнээс хойш бид боломж гарвал л нууцаар үнсэлцдэг болов.

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших