Болсон явдал
Траншейндаа тасарч унтаад Сан-фаранциско хотод сэрсэн эрийн яриа
Хөвсгөл
2026.05.12, 22:56
2007 views
Улаанбаатарын нэгэн траншейнд амьдарч хог түүж явсан Пүрэвбат гурван шил "Гомбоо" уугаад л монголчуудын хүслэн болсон АНУ-д очсон гэхэд хэн ч үнэмшсэнгүй. Түүнийг Америкийн Сан-Франциско хотын негрийн хорооллын цагдаа нараас хүлээж авсан Монголын элчин сайдын туслах хүртэл хэр дагандаа баригдсан пидэн хар царайтай, толгой нь хавагнасан мань эрийн Уртцагааны гудамжны арын траншейнд амьдарч байсан гэхэд итгээгүй гэнэ.
Уг нь Пүрэвбат соц үед ЗХУ-ын Уралын их сургууль төгсч ирээд Эрчим хүчний яаманд ахлах инженерээрр ажиллаж байсан боловч архи савнаасаа бусдыг дийлдэг хойно арван жилийн өмнө "гороочин" болсон түүхтэй. Траншейнд байхдаа гадаадын сонгодог номуудыг орос хэл дээр уншдаг байсан гэхээр бас ч гэж юм үзэж нүд тайлсан нэгэн байжээ. Мань эр 2014 оны 10-р сарын нэгний өдөр "Ахмадын баяр"-аар үеэл дүүгийнхээ ажил дээр очжээ. Үеэл дүү нь Пүрэвбатыг жилд нэг л удаа ажил дээр ирж мөнгө зээлж болно гэж үүрэгдсэн юмсанж.
Тэнэмэл эр тэр өдөр шил лааз, ундааны сав түүсэнгүй. Цагаан шуудайгаа эвхэж уранхай куртикнийхээ халаасанд хийчихээд үсээ арван хуруугаараа самнасан болоод л Төмөрзамын удирдах газар очжээ. Дүүгийнхээ цонхны дор очоод шүгэлдвэл тэр харсан бололтой хөшиг ярагдан хэн нэгний толгой цухалзав.
Удалгүй дөч орчим насны хүүхэн гарч ирээд Пүрэвбатад 50 мянган төгрөг өгчихөөд бушуухан гүйгээд орчихов. Тавин мянган төгрөгтэй болсон тэнэмэл эр Хархорин зах гарч комиссын өмд, цамц, хүрэм худалдан авчээ. Үлдсэн 15 мянган төгрөгнийхөө 5 мянгыг оймсон дотроо хийгээд Бөмбөгөр зах дээр ирэв. Хоёр шил "Гомбоо" авч нөхдөө дайлсан Пүрэвбат нэлээд халамцаж, ахин нэг шил архи худалдан аваад гэр траншей руугаа гуйван оров. Гэхдээ урьд урьдынхаасаа жаахан хэтрүүлээд савчихсан бололтой сүүлдээ траншейнээ ч олохооргүй болтлоо согтжээ.
ЦААШ ЮУ БОЛЖ ЯАЖ ЯВААД ӨӨРИЙН МЭДЭЛГҮЙ АЛС ХЯЗГААРТ ОЧСОН БОЛ? МЭДМЭЭР БАЙВАЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ. МӨН ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР БИЧЛЭГ ДООШ ГҮЙЛГЭХЭД БАЙГАА!!!
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар