Болсон явдал
1999 оноос хойш хүүгээ хүлээсэн тэр эмээгийн аймшигт түүх....
Хөвсгөл
2026.06.27, 23:15
169 views
Улаанбаатар хотын төв хэсэг, Улсын Их Дэлгүүрийн арын тэр хуучин угсармал байрнууд өөртөө хэчнээн нууц хадгалж байдгийг бид төсөөлөө ч үгүй явсан юм. Уг нь байршил сайтай, тээврийн хэрэгсэл, үйлчилгээний газартаа ойр гээд 2012 оны оюутан залуус бидэнд түүнээс илүү сонголт байсангүй. Би, Болор, Мөнхөө гурав нэгдүгээр давхрын хоёр өрөө байрыг хямдхан хөлсөлж авсандаа баярлаж, анхны шөнөө инээд хөөртэй өнгөрүүлж билээ.
Байрны дотор тал хуучны, агааржуулалт муутай тул яльгүй чийг үнэртэх боловч бид залуу хүмүүс хойно тоосонгүй. Хананых нь обой шарлаж, шалны банз нь гишгэх бүрт дуугардаг байсан ч тэр бүхэн зүгээр л хуучин байрны ердийн зан мэт санагдана. Гэвч цаг хугацаа явах тусам тэр байрны агаар хүнд оргиж, гал тогооны өрөө рүү ороход л нурууны яс халтасхийх хүйтэн мэдрэмж төрөх болсон юм.
Нэгэн баасан гарагийн орой. Гадаа намар цагийн салхи шаржигнаж, цонхны цаана моддын мөчир байрны ханыг маажих мэт чимээ гаргана. Болор тэр өдөр ээлжээрээ оройн хоол хийхээр болов.
"Өнөөдөр жаахан даарлаа, халуун борщ хийж идье" гээд тэр гал тогоо руу орлоо. Гэтэл аравхан минутын дараа гал тогоонд ямар нэг хүнд зүйл газарт унах чимээ гарч, Болорын цэлхийж орхисон орилох дуу байраар нэг хадав. Мөнхөө бид хоёр гүйн очвол, Болор гал тогооны үүдэнд дэрхийтэл унаад ухаан алдчихсан байлаа.
Бид түүнийг арай гэж өрөөнд оруулж, нүүр рүү нь ус цацан сэргээв. Болорын нүд нээгдэхдээ л ямар нэг зүйлийн туйлын айдсаар дүүрэн байлаа. Тэр чичирсэн гараараа хана түшээд:
- Борщ биш ээ... Гал тогоонд... эндээс одоо явъя, - гэж арай ядан шивнэв.
- Юу болоо вэ? Зүгээр үү? Юунаас айсан юм? - гэж Мөнхөөг асуухад Болор уйлж эхлэв.
- Гал тогоонд... нэг маш туранхай, бор царайтай эмгэн зогсож байсан. Ганцхан аяга барьчихсан. Тэгснээ над руу хараад "Борщ л идье дээ, ганцхан аягыг..." гэж хэлсэн. Тэрний харц нь... яг л амьгүй мөртлөө намайг нэвт хараад байгаа юм шиг байсан, - гэв.
👇 Аймшигт Үргэлжлэлийг доороос...
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар