Болсон явдал

Хадам ээжийн өрийг төлсөн хүргэн… өнөөдөр өөрөө илүүдсэн хүн болжээ

Хөвсгөл

2026.05.14, 15:49

 Хадам ээжийн өрийг төлсөн хүргэн…  өнөөдөр өөрөө илүүдсэн хүн болжээ

2206 views

Намайг Одгэрэл гэдэг. Одоо 39 настай. Мэргэжил минь барилгын инженер боловч сүүлийн арваад жил барилгын угсралт, гадна пассатын чиглэлээр хувийн компаниа хөл дээр нь босгох гэж зүтгэж явна. Өглөө 6 цагт гэрээсээ гарч, шөнийн 11 цагт гуталтайгаа зөрж орж ирдэг амьдрал миний хувьд хэвийн үзэгдэл болжээ. Гэвч өчигдөр орой эхнэр Цэцэг маань хоолны ширээний ард сууж байснаа "Би чамаас салмаар байна" гэж хэнэг ч үгүй хэлэв.

Би бүр гайхсандаа барьж байсан утсаа ширээн дээр тавилаа. Утас чичирсээр л байв. Маргааш объектын пассат дуусах ёстой, кранист олдохгүй, материалын нийлүүлэлт саатсан гээд толгой дотор түмэн асуудал эргэлдэж байхад эхнэрийн минь амнаас гарсан тэр үг яг л мөсөн ус толгой дээрээс асгах шиг санагдав.

"Яагаад?" гэж би асуулаа. Хоолой минь ядарсандаа болоод бага зэрэг сөөнгөтжээ.

"Чи байнга завгүй. Гэртээ ирээд ч утсаа л маажна. Бид хоёр ер нь чамд хэрэгтэй юм уу? Чи ер нь энэ гэр бүлийн төлөө юу хийсэн юм бэ?" гэж тэр тулгаж байна.

Би юу ч хэлж чадсангүй. Инээд ч хүрэх шиг, уйлмаар ч болох шиг. "Би юу хийсэн юм бэ?" гэж үү? Энэ асуулт миний цээжин дотор хүндээр тусав. Цэцэг миний хөшигний цаадах, харанхуй өрөөн дэх тэмцлийг, тэр дундаа гурван жилийн өмнөх тэр аймшигт явдлыг дэндүү амархан мартчихаж.

Ер нь би хадам ээждээ угаасаа дургүй. Хүн болгонд тохирсон амьдрал байдаг ч манай хадам ээж бол яах аргагүй "үл бүтэх" төрлийн хүн. Одоогоос гурван жилийн өмнө түүний тарьсан паян дээд цэгтээ тулсан юм. Хүмүүст "Гадаад явуулж өгнө, виз гаргана" гэж хоосон амлаж, залилан хийсээр байгаад 300 гаруй сая төгрөгийн өрөнд орчихсон байв. Хүмүүс үүднийх нь гадаа ирж хашхираад л, цагдаа шүүхдээ тулаад, шоронд орох нь цаг хугацааны асуудал болсон байлаа.

💔 Тэр 300 саяын өрийг дарахын тулд Одгэрэл яг юу зарж, ямар үнээр амьдралаа тавьсан бол...?
Цааш нь унших тусам энэ эрийг өрөвдөх үү, эсвэл эхнэрийг нь ойлгох уу гэдэг дээр та эргэлзэнэ… 👇

Үргэлжлүүлэн унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.

Та 2,200₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Үргэлжлүүлэн унших