Насанд хүрэгчдэд
Жолооч ах болдоггүй бороо гаргаад ирэхэд айх биш баярлаж байлаа
Хөвсгөл
2026.07.05, 18:08
3588 views
Бороо асгарч эхлэхэд би айхын оронд баярлаж байлаа. Хүний амьдралд ийм хувьсал тохиодог ч юм уу? Гэвч энэ удаагийн бороо миний амьдралд шинэ өнгө нэмж, мартагдашгүй дурсамж үлдээсэн юм.
Жолооч ажил минь намайг бүрмөсөн хашир нэгэн болгосон. Хэдэн тонн ачаагаа ачиж хоноод л, маргааш нь өглөө эртлэн босож, хөдлөхөөсөө өмнө бүх юмаа шалгадаг заншилтай. Тос, шатахуун, татлага, дугуй гээд л, машиныхаа эд анги бүрийг нямбайлан үзэж гарснаар, сэтгэл тайван замд гардаг юм. Бас нэг олон жилийн унасан машинд суусан хүн бүхний мэдэх заншил бол бүхээгний ёроолд хүнсээ хэрхэн эвтэйхэн хийх билээ. Саяхан л хүнд даатгаж авсан хүнсээ янзалж зогстол, ард минь нэг эмэгтэйн намуухан дуу сонсогдов.
"Ах аа, сайн байна уу?"
Эргэж хартал, хорио нас ч хүрээгүй болов уу гэмээр нэг булцгар шар охин зогсож байв. Миний харц хажуу дахь модон хайрцагт нь тусахад, дотроо тун дургүйцэж байгаагаа илэрхийлэн хайнгадуухан хариу мэндлээд л, хүнсээ үргэлжлүүлэн янзалж гарлаа. Гэсэн ч охин бууж өгсөнгүй.
"Ах аа, таныг Архангай явах юм гэж сонслоо. Та намайг аваад явахгүй юу? Энэ хайрцагнаас өөр ачаа бараа байхгүй ээ. Сургууль тараад гэртээ харих гээд унаа эрж явна." хэмээн учирлахад нь би шууд л:
"Би гарахдаа хүн авна гээд хэлчихсэн. Уг нь зуур замд айл хунараар орох ажилтай. Ийм яаруу, гэрээ санасан хүний аяар явж чадахгүй. Ачаа хүнд, замд шавар шалбааг ихтэй" гэж шалтаглав.
Үнэндээ бол би ганцаараа гарах гэж байгаа бөгөөд хүн дайгдахаас тээршээн ингэж хэлсэн билээ. Уг нь хүн дайгдвал замдаа ганцаардахгүй, хоёулаа үгийг нь хувааж, ажлаа хувааж хийнэ гэх мэт олон сайн талтай ч гэлээ, би машинд хүн дагуулж явахад яагаад ч юм дургүй байдаг юм. Хүмүүст ярих боломжгүй олон шалтгаанаас болоод л тэр. Юмаа янзалж дуусаад явах гэтэл нөгөө охин намайг гуйгаад ер салах янзгүй байлаа. Хэдийгээр дургүй байсан ч бас нэг талаар өрөвдөөд, авч явахгүй бол болдоггүй. Сүүлдээ аргагүйн эрхэнд зөвшөөрөөд:
"Хаширхан жолоочийн ярианаас залхаж эхэлбэл, хэлээрэй. Би бол ер нь амандаа багтсаныг л ярьдаг хүн шүү." гэж тоглоом шоглоомоор хэлээд, машиндаа суулгах шийдвэр гаргалаа.
Охины нэрийг Цэцэглэн гэх агаад эхэндээ ичимхий даруухан санагдаж байсан ч, нэг л мэдэхэд танилцангуут нүүр хагарч, тэр миний талаар бүх л зүйлийг мэдэхийг хүсэж байлаа. Аманцардуун шинж нь дорхноо мэдэгдэж, замын турш элдэв зүйл асууж, өөрөө амандаа орсноо шулганан ярих нь надад нэг их таагүй санагдсангүй. Ядаж ч ганцаардахгүй явна.
Бид яваад л байлаа.
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар