Болсон явдал
Би чамаас илүү болохоор л ажил дээрээ өөр хартай болсон гэж авдаг юм даа!
Хөвсгөл
2026.04.22, 15:08
1025 views
Сайн уу? намайг Бат-Эрдэнэ гэдэг. Одоо 28 настай. Эхнэр Номин бид хоёр аравдугаар ангиасаа хойш үерхэж, оюутан ахуй цагийнхаа хамаг л жаргал зовлонг хуваалцаж ирсэн хүмүүс. Одоо дундаасаа таван настай хөөрхөн охинтой. Гаднаас нь харсан хүнд манайх яг л тэр амгалан тайван, дутагдах зүйлгүй залуу гэр бүлүүдийн нэг. Гэвч сүүлийн хэдэн сар миний цээжин дотор хэн нэгэн халуун тугалга цутгачихсан юм шиг л амьсгалахад ч хүнд, нэг л битүү дарамттай өдрүүд үргэлжилж байна.
Эхнэр маань нэгэн томоохон банканд зээлийн эдийн засагчаар ажиллаад таван жил болж байгаа. Хөдөлмөрч, зарчимч, магадгүй надаас ч илүү амбицтай эмэгтэй. Банкны ажил гэдэг чинь цаг наргүй. Оройтож ирэх, хагас бүтэн сайнд дуудагдах нь түүний хувьд хэвийн үзэгдэл болсоор уджээ. Би ч түүнийг нь ойлгодог, дэмждэг байлаа. Гэвч тэрхүү "итгэл" гэдэг зүйл нэг л өдөр шилэн аяга хагарах шиг доороосоо цуурч эхэлсэн юм.
Номин урьд өмнөхөөсөө илүү утсаа нууж, дэлгэцийг нь доош харуулж тавьдаг болсон. Гэртээ байхдаа ч угаалгын өрөө рүү утсаа аваад орно. Зүгээр л нэг сонор сэрэмж үү, эсвэл зөн совин юу гэдгийг мэдэхгүй ч нэг л орой түүнийг унтаж байхад нь би анх удаа утсыг нь нууцаар шалгаж үзсэн юм. Тэнд байсан чат... Би өөрийнхөө нүдэнд ч итгээгүй.
Тэр нь манай эхнэрийн хамт ажилладаг залуул байж. Би тэр залууг ганц хоёр удаа банкны шинэ жилийн баяраар харж байсан. Чатны агуулга нь зүгээр нэг ажлын харилцаа биш, харин маш дотно, бүр дэндүү гэмээр дотно байв. "Маргааш эрт ирээрэй, саналаа", "Өнөөдрийн өмссөн бенз чинь үнэхээр гал байлаа" гэх мэт үгс... Хамгийн гол нь Номин тэр бүхэнд нь зөрүүлээд маш найрсаг, заримдаа бүр дуртэй хариулсан байсан нь намайг галзууруулах дөхсөн.
Би тэр шөнө огт унтаагүй. Зүрх маань хавиргаа нэвт цохих гэж байгаа мэт хүчтэй дэлсэж, хоолой дээр нэг зүйл тээглээд юу ч гарч ирэхгүй байлаа. Би түүнтэй шууд нүүрэлдэж чадаагүй. Магадгүй би айсан байх. Гэр бүлээ, охиноо, энэ амьдралаа нураахаас айсан байх. Би зүгээр л юу ч болоогүй юм шиг жүжиглэж, өөрийгөө "энэ бол түр зуурын салхи, Номин минь удахгүй ухаарна" гэж тайвшруулахыг хичээсэн.
Гэтэл долоо хоногийн өмнө Номин надад жирэмсэн болсноо дуулгав. Хэрэв энэ мэдээг жилийн өмнө сонссон бол би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн байх байлаа. Харин одоо...
Үргэлжлүүлэн унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм.
Төлбөр төлөх заавар